НЭГ. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЗОРИЛГО
Сангийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн СХШХ/01 тоот удирдамжаар 2016-2021 онуудад төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээдэд төсвөөс нөхөн олговор олгогдсон эсэх түүнийг холбогдох хуульд зааснаар хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж төсөвт төвлөрүүлсэн хөрөнгө, шүүхийн шийдвэр гарсан боловч төлөгдөөгүй авлага, хуулийн этгээдийн дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгжээс хохирлыг нөхөн төлүүлэхээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, гүйцэтгэлд хяналт шалгалт хийж дүгнэлт гаргахад оршино.
ХОЁР. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БҮРЭЛДЭХҮҮН, ХУГАЦАА
Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Баттулга удирдан, санхүүгийн хяналтын улсын байцаагч А.Анхбаяр 2022 оны 02 сарын 14-ний өдрөөс ажлын 25 хоногт багтаан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв.
ГУРАВ. ШАЛГАЛТАНД ХАМРАГДСАН АСУУДЛУУД
Булган аймгийн хэмжээнд 2016-2021 онуудад төрийн албанаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдож эгүүлэн албан тушаалд нь томилсон албан тушаалтанд төсвөөс олгосон нөхөн олговор, холбогдох хуулийн дагуу буруутай албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдал;
Шүүхийн шийдвэр гарсан боловч төлөгдөөгүй төлбөр, түүнийг нягтлан бодох бүртгэлд тусгаж хэрэгжүүлсэн байдал;
Төсвийн ерөнхийлөн захирагчдын дэргэдэх Дотоод аудитын нэгж төсвөөс гарсан зардлыг буруутай этгээдээс эргүүлэн төлүүлэхээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн;
ДӨРӨВ. ӨМНӨХ ШАЛГАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Захиргааны ерөнхий хуулийн 103.2 “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” заалт болон 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1./Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ./ заалт, 50.2./Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана./ гэж хуульчилсаны дагуу Булган аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь 2021 онд 2016-2020 онд төрийн албанаас үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөн шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилогдсон 8 албан тушаалтаны шүүхийн шийдвэрийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 30, 31 дүгээр зүйлийн дагуу зохигчийн төлөөлөгчөөр манай байгууллагыг төлөөлж нэхэмжлэгчээр оролцож өгөх хүсэлтийг аймгийн Прокурорын газарт хүргүүлэн хамтарч ажилласан.
ТАВ. ШАЛГАЛТЫН ЯВЦАД ХИЙГДСЭН АЖИЛ,ШАЛГАЛТАНД ХАМРАГДСАН АСУУДЛУУД
Төрийн албанаас 2016-2021 онуудад үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдож, албан тушаалд нь эгүүлэн томилсон албан тушаалтнуудын Шүүхийн шийдвэрийг Шүүхийн тамгын газраас, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албан бичиг хүргүүлэн Шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байх хугацааны нөхөн олговрыг олгуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн иргэдийн судалгааг тус тус гаргуулан авлаа.
Шалгалтын явцад Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4.11 дахь хэсэгт Аймаг, нийслэл, дүүргийн дотоод аудитын нэгж нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад холбогдох дотоод аудитын нэгжтэй нь зөвшилцсөний үндсэн дээр зохих журмын дагуу хяналт тавина гэж заасны дагуу Боловсролын байгууллагуудтай холбоотой 8 иргэнд холбогдох 32300785 төгрөгийг гэм буруутай албан тушаалтнаар гаргуулах жагсаалтыг Боловсрол Шинжлэх ухааны яаманд Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох 3 иргэний 9197833 төгрөг, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт холбогдох 1 иргэний 10881612 төгрөг нийт 20079445 төгрөгийг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх жагсаалтыг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яаманд, Хөгнө тарна байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай холбоотой 1 иргэнд холбогдох 1457036 төгрөгийг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх жагсаалтыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд, Булган АЗЗА ТӨХК-тай холбоотой 2 иргэнд холбогдох 4620732 төгрөгийг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлж төсвийн орлого болгохоор Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүллээ.
Аймгийн хэмжээнд 2016-2021 онд хууль бусаар төрийн албанаас чөлөөлөгдсөн 34 иргэнд ажилгүй байх хугацааны нөхөн олговор 105178858 төгрөгийг олгуулахаар шүүгчийн захирамж гарсан байна./ Хавсралт 1/
Бугат сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдон ажилласан иргэний албан тушаалын тодохойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаагүй учир уг иргэнд холбогдох ажилгүй байх хугацааны нөхөн олговор 3896544 төгрөгийг олгохгүй байхаар Шүүгчийн шийдвэр гарсан байна.
19 иргэнд холбогдох 71840162 төгрөгийн нөхөн олговрыг байгууллагын төсвөөс төлсөн нь дараах байдалтай байна. Үүнд:
1.Булган сумын 1-р сургуулийн захирал, аймгийн Музейн захирал нарт аймгийн Засаг даргын нөөц сангаас нөхөн олгосон 5260918 төгрөгийн төлбөрийг Шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосныг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр Булган аймгийн Прокурорын газраас гаргасан нэхэмжлэл Улсын дээд шүүхийн хяналтын шатанд шилжсэн эцэслэн шийдэгдээгүй,
2.Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай холбоотой архив бичиг хэргийн ажилтанд улсын төсвөөс олгосон нөхөн олговор 10881612 төгрөгийг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр шүүхийн байгууллагад шилжүүлсэн,
3.Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох Хөгжлийн бодлогын мэргэжилтний ажилгүй байх хугацааны нөхөн төлбөр 5461433 төгрөгийг хариуцагч анхан болон давж заалдах шатны шүүхэд хандсан, шүүхээс гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх шийдвэрийг хэвээр баталсан хариуцагч Улсын дээд шүүхэд гомдлоо гаргасан ч шийдвэр өнөөдрийг хүртэл ирээгүй,
4. 6 иргэнд холбогдох 21007540 төгрөгийн нөхөн олговрыг олгоогүй үүнд: багийн засаг дарга нартай холбоотой 14697040 төгрөгийн нөхөн олговорыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хүргүүлсэн,
5. Улсын төсвөөс 5 иргэнд олгосон 8434612 төгрөгийн нөхөн олговрыг хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлж төсвийн орлого болгосон.
Үүнд: Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Ч.Мөнхсайханд холбогдох 1544830 төгрөгийг тус ЭМТ-ийн эрхлэгч эмч П.Сандагдоржоор, “Тэшиг ус” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Н.Уянгад холбогдох 2765430 төгрөгийг “Тэшиг-Ус” ОНӨААТҮГ-ын захирал С.Баярсайханаар, Могод сумын цаг уурч Г.Энхжаргалд холбогдох 1461085 төгрөгийг Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Жаргалсайханаар, Орхон сумын эрүүл мэндийн төвийн 1-р багийн баг эмч Г.Ганцэцэгт холбогдох 1382867 төгрөгийг Орхон сумын ЭМТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Дэнсмаа нараар тус тус төлүүлсэн.
6. Рашаант сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 1 иргэний ажилгүй байх хугацааны нөхөн олговор 1364562 төгрөгийг улсын төсвөөс олгосныг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шүүгчийн захирамж гарсан, одоогоор төлбөрийг төлөөгүй байна.
ЗУРГАА. ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ, ТҮҮНИЙ ШАЛТГААН,
ЗӨРЧИГДСӨН ХУУЛЬ, ТОГТООМЖ
Ажилтныг төрийн албанаас үндэслэлгүй халсан нь шүүхээр тогтоогдож эргэн албан тушаалдаа томилогдсон албан тушаалтанд төсвөөс нөхөн олговор олгосон, холбогдох хуулийн дагуу буруутай албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлээгүй зөрчлүүд илэрсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсаны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэсэн заалт болон Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 /Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ./ заалт, 50.2 /Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана./ дох заалтууд зөрчигдөж байна.
Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох 3 иргэний 9197833 төгрөгийг өөрийн байгууллагын дотоод аудитын нэгжээр шийдвэрлүүлнэ гэсэн боловч одоог хүртэл хохирлыг нөхөн төлүүлэхээр ямар нэгэн ажил зохион байгуулж, хариуг ирүүлээгүй байна.
ДОЛОО. АВСАН АРГА ХЭМЖЭЭ, МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА, ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨН БАЙДАЛ
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсаны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасны дагуу төсвөөс гарсан нөхөн олговрыг буруутай албан тушаалтнаас гаргуулахаар Булган аймгийн Прокурорын газарт хүсэлт гарган 2021 онд 8 хүнд улсын төсвөөс олгосон нөхөн олговрыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр материалыг Шүүхийн байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлсэн, үүнээс 3 иргэнд холбогдох 4292259 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шийдвэр гарсан ба Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Ч.Мөнхсайханд холбогдох 1544830 төгрөгийг тус ЭМТ-ийн эрхлэгч эмч П.Сандагдоржоор, Орхон сумын эрүүл мэндийн төвийн 1-р багийн баг эмч Г.Ганцэцэгт холбогдох 1382867 төгрөгийг Орхон сумын ЭМТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Дэнсмаа нараар тус тус төлүүлж, Рашаант сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 1 иргэний ажилгүй байх хугацааны нөхөн олговор 1364562 төгрөгийг төлөөгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 103.3 дугаар зүйлд “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна.” гэж заасан байхад аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нэхэмжлэл гаргахгүй, Төрийн аудитын байгууллага нэхэмжлэл гаргана, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д ” …. гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж зааснаас үзвэл Музей нэхэмжлэл гаргах, төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 /Төрийн албаны төв байгууллага ……, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, ……. төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана./ гэж зааснаас үзвэл Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэн 2 иргэнд холбогдох хэргийг Прокурорын байгууллагаас нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул улсын дээд шүүхийн хяналтын шүүхэд нэхэмжлэл гаргаад байна, мөн Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай холбоотой 1 иргэний хэрэгийг Шүүхийн байгууллагад шилжүүлсэн байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хамрах багууллагуудад хамааралтай 15 шүүхийн шийдвэрээр 20 иргэнд холбогдох 51932216 төгрөгөөс 8 иргэд холбогдох 23770464 төгрөгийг улсын төсвөөс төлсөн, 6 иргэнд холбогдох 21007540 төгрөгийн нөхөн олговрыг олгоогүй, 4 иргэнд холбогдох 7154212 төгрөгийг гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлж төсвийн орлого болгосон. 8 иргэнд холбогдох 23770464 төгрөгийн нөхөн олговроос Булган сумын 1-р сургуулийн захирал, аймгийн Музейн захирал нарт аймгийн Засаг даргын нөөц сангаас нөхөн олгосон 5260918 төгрөгийн төлбөрийг Шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосныг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр Булган аймгийн Прокурорын газраас гаргасан нэхэмжлэл Улсын дээд шүүхийн хяналтын шатанд шилжсэн эцэслэн шийдэгдээгүй, Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох 1 иргэний ажилгүй байх хугацааны нөхөн төлбөр 5461433 төгрөгийг хариуцагч анхан болон давж заалдах шатны шүүхэд хандсан, шүүхээс гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх шийдвэрийг хэвээр баталсан хариуцагч Улсын дээд шүүхэд гомдлоо гаргасан ч шийдвэр өнөөдрийг хүртэл ирээгүй, Рашаант сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 1 иргэний ажилгүй байх хугацааны нөхөн олговор 1364562 төгрөгийг улсын төсвөөс олгосныг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шүүгчийн захирамж гарсан, одоогоор төлбөрийг төлөөгүй байна.
НАЙМ. ДҮГНЭЛТ
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсаны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэсэн заалт, Захиргааны ерөнхий хуулийн 103.2 “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” заалт болон Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих 50.1./Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ./ дэх заалт, 50.2 /Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана./ дох заалтууд хэрэгжихгүй байна. Энэ нь “Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай” маргааныг иргэний болон захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж, шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийг харьяа байгууллагын дотоод аудитын нэгжид тухай бүр ирүүлдэггүйгээс хяналт тавих нөхцөл боломж бүрдэхгүй байгаатай холбоотой байна гэж дүгнэлээ.
ЕС. ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ
Хууль бус шийдвэрийн улмаас төрийн албанаас халагдсан төрийн албан хаагчдад төсвөөс олгосон мөнгийг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх талаар Шүүхийн байгууллагаас гаргасан шүүгчийн шийдвэрийг дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгжид тухай бүр хүргүүлдэг байх.
Захиргааны ерөнхий хуулийн 103.3 дугаар зүйлд “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна.” гэж заасан байхад аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нэхэмжлэл гаргахгүй, Төрийн аудитын байгууллага нэхэмжлэл гаргана гэдгээр Шүүхийн байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг зогсоох.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 /Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана./ гэж заасан байхад төрийн захиргааны албан хаагчид холбогдох хэргийг Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхтэй гэдэг шаардлагыг Шүүхийн байгууллагаас тавьж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тул анхаарах.