Үйл ажиллагааны зарчим

Үйл ажиллагааны зарчим: Албаны үйл ажиллагаа нь ил тод, биеэ даасан, хараат бус байж, хяналт шалгалтын дүнг бодитой, үнэ зөв, шударгаар тайлагнах, багаар ажиллах зарчим баримтлана.
Үйл ажиллагааны чиглэл: Орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийнэ.
Санхүүгийн хяналт, шалгалтыг төлөвлөгөөт, байгууллагын хүсэлт, дээд шатны байгууллагын шийдвэрээр хийнэ.
1. Санхүүгийн хяналт, шалгалтыг дор дурдсан чиглэлээр хийнэ:

  • Санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар, журмын хэрэгжилт;
  • Тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт хөрөнгийн зарцуулалт;
  • Өмч, хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт;
  • Санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийн байдал;
  • Төсвийн хөрөнгө оруулалтын ашиглалт, зарцуулалт;
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан;
  • Байгууллагын нягтлан бодогчийн хууль тогтоомжид заасан үүргийн биелэлт.

2. Санхүүгийн хяналт, аудитын алба нь шалгуулсан байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаа, төсөвт хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, санхүү, бүртгэлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгнө.