2022 оны 4 дүгээр сар Хот тохижилт үйлчилгээний анги

Санхүүгийн хяналт шалгалт
хийсэн дүнгийн тухай
НЭГ. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЗОРИЛГО
Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын
албаны 2022 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, Санхүүгийн хяналт,
дотоод аудитын албаны даргын баталсан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний
өдрийн 1/07 дугаар удирдамжийн дагуу Булган сумын Тохижилт үйлчилгээний
ангийн 2021 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Монгол Улсын Төсвийн тухай,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан
бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгаж, зөрчил дутагдал илэрсэн
тохиолдолд холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх, аливаа эрсдлээс урьдчилан
сэргийлэх, цаашид давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн заавар,
зөвлөгөө өгөхөд оршино.
ХОЁР. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БҮРЭЛДЭХҮҮН, ХУГАЦАА
Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Оюун 2022 оны 04 сарын
04-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл төлөвлөгөөт хяналт
шалгалтыг хийв.
ГУРАВ. ШАЛГАЛТАНД ХАМРАГДСАН АСУУДЛУУД
Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн 2021 оны касс, харилцах
дансны гүйлгээг санхүүгийн анхан шатны баримттай тулган шалгасны зэрэгцээ
цалин хөлс, олговор, ажлын хөлсний бодолт, олголт, үндсэн хөрөнгө, бараа
материалын худалдан авалт, зарцуулалт, үлдэгдлийн байдал, нэмэлт орлого
түүний бүрдүүлэлт, зарцуулалт, шатахууны олголт, зарцуулалт, хэтрэлт хэмнэлт,
эд хөрөнгийн тооллого тооцоо бодолт, санхүү, төсвийн ил тод байдлын хэрэгжилт,
“Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилт зэрэг хяналт шалгалтын удирдамжид
заагдсан асуудлуудыг бүрэн хамруулав.
ДӨРӨВ. ШАЛГАЛТАНД ХАМРАГДСАН ОБЪЕКТЫН ТАЛААРХ
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Байгууллагын даргын 2021 оны 01 сарын 0-ний өдрийн А/01 дугаар
тушаалаар тайлант онд менежер, инженер, соёл амралтын цэцэрлэгт
хүрээлэнгийн менежер, ногоон байгууламжийн албаны мэргэжилтэн, нягтлан
бодогч, нярав, цахилгаанчин, цэцэрлэгжүүлэгч, мужаан тус бүр 1, байцаагч 2,
жолооч 9, талбайн үйлчлэгч 11, ачигч 4, харуул, сахиул 4 нийт 40 орон тоотой
ажиллахаар үндсэн цалинг тогтоосон байна.
Тайлант онд батлагдсан орон тоон дээр 6 орон тоо нэмж дараах иргэд, албан
хаагчдыг томилж ажиллуулсан байна. Үүнд:
Б.Энхтайваныг 2021 оны 01 сарын 07-ны өдрөөс Соёл амралтын цэцэрлэгт
хүрээлэнгийн эдийн засагчийн албан тушаалд, Х.Мөнх-Очирыг 2021 оны 02 сарын
01-ний өдрөөс Автопаркийн менежерийн албан тушаалд, Б.Лонжидыг 2021 оны 06
сарын 17-ны өдрөөс хог хаягдлын олон нийтийн байцаагчийн албан тушаалд, 2021
2
оны 09 сарын 01-ний өдрөөс нийтийн эзэмшлийн байцаагчийн албан тушаалд,
Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн менежер Х.Алтанцэцэгийг 2021 оны 01
сарын 07-ны өдрөөс цэвэр орчин сангийн менежерийн албан тушаалд, Ногоон
байгууламжийн мэргэжилтэн Р.Оюунчимэгийг 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс
ногоон байгууламжийн албаны менежерийн албан тушаалд тус тус томилсон.
Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн менежер Г.Батдэлгэрийг 2021 оны 08
сарын 13-ны өдрөөс чөлөөлж Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн эдийн
засагч Б.Энхтайваныг 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс Соёл амралтын цэцэрлэгт
хүрээлэнгийн менежерийн албан тушаалд, Ө.Чинбаярыг 2021 оны 09 сарын 01-
ний өдрөөс Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн эдийн засагчийн албан
тушаалд, Нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгч Б.Сарантуяа, Д.Батчимэг,
Б.Ууганбаяр, Б.Бадамсүрэн, цэцэрлэгжүүлэгч Х.Цогзолмаа нар өндөр насны
тэтгэвэрт гарч Ж.Даланбаяр, З.Үүрийнтуяа, Б.Энхчимэг, О.Ууганцэцэг нарыг 2021
оны 11 сарын 01-ний өдрөөс, А.Алтанзулыг 2021 оны 11 сарын 22-ны өдрөөс
нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгчийн албан тушаалд, жолооч
Д.Баянтөгөлийг 2021 оны 03 сарын 12-ны өдрөөс чөлөөлж Ж.Батбаатарыг 2021
оны 03 сарын 25-ны өдрөөс жолоочийн албан тушаалд ажилуулсан.
Иргэн Г.Ганбатыг 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс ногоон байгууламжийн
жолоочийн албан тушаалд, Д.Гантөмөрийг 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс хог
тээврийн жолоочийн албан тушаалд, Д.Батсайханыг 2021 оны 11 сарын 22-ны
өдрөөс Ж.Отгонгэрэлийг 2021 оны 08 сарын 12-ны өдрөөс хог хаягдлын
байцаагчийн албан тушаалд томилсон.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтан албан хаагчдыг болон өндөр
насны тэтгэвэрт гарсан иргэнийг томилохдоо сүлжээт цалингаар үндсэн цалинг
тогтоож цалинжуулсан байна.
Тус сумын Тохижилт үйлчилгээний ангийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс
12 сарын 31-ний өдрийг хүртэлх санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд нэгдүгээр
гарын үсгийг А.Ганболд, хоёрдугаар гарын үсгийг Л.Тунгалаг нар зурсан ба сумын
төрийн санд бүртгэлийн 100041455007 дугаар, нэмэлт санхүүжилтийн
100041455408 дугаар данстайгаар орлого, зарлагын гүйлгээг хийж, хөрөнгө
мөнгийг захиран зарцуулж ирсэн ба нягтлан бодох бүртгэл болон няравын тайланг
санхүүгийн тооцоолох “CTS” программаар бүртгэн хөтөлжээ.
Шалгагдсан онд тус ангийн нягтлан бодогчоор Л.Тунгалаг, нярав, эд
хариуцагчаар С.Баярчимэг нар ажилласан байна.
Хог хаягдлын хураамжийг төрийн сан дахь бүртгэлийн 100041400947 тоот
дансанд төвлөрүүлсэн байна.
2021 онд Covid-19 өвчин гарсантай холбоотойгоор соёл амралтын цэцэрлэгт
хүрээлэн үйл ажиллагаа явуулаагүй.
ТАВ. ӨМНӨХ ШАЛГАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Булган аймгийн Төрийн аудитын газраас тус сумын Тохижилт үйлчилгээний
ангийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн
тайлангийн аудитаар “хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн байна.
3
➢ Уг аудитаар 1 алдааг залруулж, 1 акт тогтоож, 4 албан шаардлага
хүргүүлж, 1 зөвлөмж өгчээ.
Үүнд: Худалдан авсан нийт 60,445.1 мянган төгрөгийн шатахууны 3 хувийн
буцаан авалт 1,813.4 мянган төгрөгийг няравын тайланд тусгаагүй анхан шатны
баримтын бүрдэлгүй зарцуулсанд төлбөрийн акт тогтоож, тайлант онд 2,640.7
мянган төгрөгийн авлага, 6,021.2 мянган төгрөгийн өглөг үүсгэсэн, элэгдлээрээ
анхны өртөгөө нөхсөн 0 төгрөгийн дансны үнэтэй 29,250.0 мянган төгрөгийн 3
хөрөнгийг санхүүгийн тайланд тайлагнасан, шилэн дансны цахим хуудсанд 2021
онд мэдээллийг хугацаа хоцроож байршуулсан, таван сая төгрөгөөс дээш 42
удаагийн орлого, зарлагын 1,006,106.8 мянган төгрөгийн гүйлгээг мэдээлээгүй
зөрчлүүдийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн. Үнэ төлбөргүй хүлээн
авсан 461,687.2 мянган төгрөгийн хөрөнгийг бүртгэлд тусгаагүй байсан алдааг
илрүүлж аудитын явцад залруулсан байна.
Төлбөрийн актыг 2022 оны 06 сарын 07-нд бүрэн барагдуулж, албан
шаардлагын хариуг хүргүүлээгүй байна.
ЗУРГАА. ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ
Тохижилт үйлчилгээний анги нь шилэн дансны цахим хуудсанд 2021 онд
мэдээлбэл зохих 165 мэдээллээс 159 мэдээллийг тогтоосон хугацаанд нь, 6
мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн. Байршуулах мэдээллээс өмч хөрөнгө
захиран зарцуулахтай холбоотой 12 тушаалыг огт байршуулаагүй, “санхүүгийн
хагас, бүтэн жилийн тайлан”, “цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш
үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ”, “таван сая төгрөгөөс дээш
үнийн дүнтэй худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” “худалдан авах
ажиллагааны төлөвлөгөө” мэдээллүүдийг “0” гэж мэдээлэл байршуулаагүй байна.
ДОЛОО. ШАЛГАЛТЫН ЯВЦАД ХИЙГДСЭН АЖИЛ, ШАЛГАЛТАНД
ХАМРАГДСАН АСУУДЛУУД
Тохижилт үйлчилгээний ангийн 2021 оны үндсэн болон нэмэлт
санхүүжилтийн дансны харилцахын баримт, бараа материалын тайлан,
шатахууны тайлан, байгууллагын даргын А, Б тушаал, санхүүгийн тайлан, цагийн
бүртгэл, хөдөлмөрийн дотоод журам, хамтран ажиллах гэрээ, айл өрхийн хог
хаягдлын хураамж төлсөн болон аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн хог
хаягдлыг ачиж тээвэрлэсэн бүртгэл, эд хрөнгийн тооллогын бүртгэл, санхүүгийн
тайланд хийсэн аудитын тайлан, дүгнэлт зэрэг баримт материалуудад тулгуурлан
нягтлан бодогч асан Л.Тунгалаг, нярав С.Баярчимэг нарыг байлцуулан, дарга
А.Ганболд, цэвэр орчин сангийн менежер Х.Алтанцэцэг, байцаагч Э.Алтанцэцэг,
инженер Д.Гантулга, нягтлан бодогч М.Батсүх нараас болон бусад холбогдох
ажилтан, албан хаагчдаас тайлбар тодруулга, холбогдох баримт материалуудыг
авч төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.
7.1. Санхүүгийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар:
2021 онд орон нутгийн төсвөөс 395,615.1 мянган төгрөг, орон нутгийн
хөгжлийн сангаас 94,454.7 мянган төгрөг нийт 490,069.8 мянган төгрөгөөр
санхүүжилт авахаар төлөвлөж, тодотголоор 234,624.3 мянган төгрөг нэмж
724,694.1 мянган төгрөгөөр баталсан байна.
4
Гүйцэтгэлээр орон нутгийн төсвөөс 630,239.4 мянган төгрөг, орон нутгийн
хөгжлийн сангаас 94,454.7 мянган төгрөг бүгд 724,694.1 мянган төгрөгийн
санхүүжилт авч, урсгал үйл ажиллагааны зардалд 724,693.5 мянган төгрөгийг
зарцуулж, зарцуулагдаагүй үлдэгдэл 0.6 мянган төгрөг (зургаан зуу хорин хоёр)-
ийг татан төвлөрүүлсэн.
/мянган төгрөг/
Дансны
ангилал
Эх үүсвэр
2021 он
Батлагдсан
төсөв
Тодотгосон
төсөв
Эх
үүсвэрийн
дүн
Гүйцэтгэл Зөрүү
82204
Нийтийн эзэмшлийн
гудамж талбайн
цэвэрлэгээ үйлчилгээ
94,454.7 0 94,454.7 94,454.7 0
Дүн /Орон нутгийн хөгжлийн сан/ 94,454.7 0 94,454.7 94,454.7 0
82203
Нийтийн эзэмшлийн
гудамж талбайн
гэрэлтүүлэг
97,854.9 0 97,854.9 97,854.9 0
82204
Нийтийн эзэмшлийн
гудамж талбайн
цэвэрлэгээ үйлчилгээ
133,080.1 0 133,080.1 133,080.096 0.004
82207
Хот доторх ногоон
байгууламжийн
үйлчилгээ
27,172.1 219,454.0 246,626.1 246,625.495 0.605
82210 Хот доторх золбин муур
нохойн устгал 18,460.8 0 18,460.8 18,460.787 0.013
82212
Хуурай хог хаягдал
орчны бохирдлыг устгах,
цэвэрлэгээ үйлчилгээ
119,047.2 15,170.3 134,217.5 134,217.5 0
Дүн /Орон нутгийн төсөв/ 395,615.1 234,624.3 630,239.4 630,238.778 0.622
Нийт дүн 490,069.8 234,624.3 724,694.1 724,693.483 0.622
Булган сумын Засаг дарга Д.Наранбаяр, Шинэ хөдөө хөгжил
ОНӨААТҮГ/хуучин нэршил/-ын захирал Г.Батболд нар 2020 оны 05 сарын 11-нд
Бу/х-05 дугаартай “Иж бүрдэл хүлэмж, дагалдах тоног төхөөрөмж зээлээр олгох
гэрээ”-ээр 1,178.1 мянган төгрөгийн үнэ бүхий иж бүрдэл хүлэмжний тоног
төхөөрөмжийг 2020 оны 5 сарын 12-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаагаар
ТҮАнгид эзэмшүүлж хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
зориулалтаар ашиглуулахаар гэрээг байгуулсан байх ба 2021 оны 12 сарын 24-нд
хүлэмжний үнээс 290.0 мянган төгрөгийг Хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүй
ОНӨХХК-ийн дансанд шилжүүлжээ.
Булган сумын иргэн Л.Гантулгатай 2021 оны 11 сарын 22-ны өдрөөс 3 сарын
хугацаатай ТҮА-ийн 6 автомашины нэг сарын төлбөрт 900.0 мянган төгрөг
төлөхөөр гэрээ байгуулж, тайлант оны 12-р сард авто грашийн түрээсийн төлбөрт
900.0 мянган төгрөг төлсөн байна.
Иргэн н.Цолмонд грашийн түрээсийн төлбөрт 2,3-р сард нийт 720.0 мянган
төгрөг төлсөн, гэрээг санхүүгийн баримтад хавсаргаагүй.
Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн даргын 2021 оны 09 сарын 22-
ны А/20 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 46.3.1, 46.3.4 дэх заалтуудыг
үндэслэн “Бүх нийтээр мод тарих өдөр” 2021 оны хаврын мод тарилт, Булган
5
сумын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулж 50:50
хэмжээтэй 890 ш мондны нүх ухуулсан иргэдийн цалинд нийт 1,113.0 мянган
төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Ногоон байгууламжийн менежер Р.Оюунчимэг нь 2021 оны 07 сарын 19-ний
өдөр Булган сумын иргэн Х.Батжаргал, З.Үүрийнтуяа, Ж.Даланбаяр нартай
нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид таригдсан модыг услах, бордох ажлыг
2021 оны 07 сарын 19-өөс 2021 оны 07 сарын 31-нийг хүртэл гүйцэтгүүлэхээр
гэрээ байгуулж, ажлын нэг 1 өдрийн хөлсийг 25.000 төгрөгөөр олгохоор тооцон
Х.Батжаргалд 10 өдөр, З.Үүрийнтуяа, Ж.Даланбаяр нар тус бүр 3 өдөр ажилласан
ажлын хөлсөнд нийт 400.0 мянган төгрөг, ажилласныг нотлох баримтгүйгээр
байгууллагын 10 ажилтнаар Сансар 1 сад, Төгсөгчдийн цэцэрлэгт хүрээлэнд тарих
нийт 890 ширхэг модны нүх ухуулсан ажлын хөлсөнд 712.0 мянган төгрөг нийт
1,112.0 мянган төгрөгийн ажлын хөлс олгосон байна. Үүнд:
/төгрөг/
№ Ажилтны нэр Албан
тушаал
Хэмжих
нэгж
Ухсан
нүх
Ухсан нэг
нүхний
хөлс
Нийт
олгох
хөлс
ХХОАТ
Гарт
олгосон
хөлс
1 Л.Баяр НЭЗТҮ ш 75 800 60,000 6,000 54,000
2 Д.Батчимэг НЭЗТҮ ш 75 800 60,000 6,000 54,000
3 Б.Сарантуяа НЭЗТҮ ш 75 800 60,000 6,000 54,000
4 Б.Ууганбаяр НЭЗТҮ ш 75 800 60,000 6,000 54,000
5 Б.Ариунзул НЭЗТҮ ш 100 800 80,000 8,000 72,000
6 Б.Бадамсүрэн НЭЗТҮ ш 100 800 80,000 8,000 72,000
7 Д.Дуламсүрэн НЭЗТҮ ш 100 800 80,000 8,000 72,000
8 Д.Оюунгэрэл НЭЗТҮ ш 100 800 80,000 8,000 72,000
9 Л.Батсайхан сахиул ш 95 800 76,000 7,600 68,400
10 А.Батболд сахиул ш 95 800 76,000 7,600 68,400
Дүн 890 712,000 71,200 640,800
Тодотгосон төсвийн /219.4 сая төгрөг/ зарцуулалт:
➢ 2021 онд автограш, складын барилга дээр ажиллуулахаар 8 иргэнтэй
гэрээ байгуулж, нэг өдрийн ажлын хөлсийг 28000 төгрөгөөр тооцож 6,386.5 мянган
төгрөгийн ажлын хөлсийг тодотгосон төсвөөс, иргэн Х.Батбаатар, Л.Ганбат нарт
12-р сард тус бүр 148.7 мянган төгрөгийн ажлын хөлсийг анх батлагдсан төсвөөс
олгосон байна. ЭМНДШимтгэлийн 1,299.5 мянган төгрөг, ХХОАТ-ын 82.4 мянган
төгрөгийг холбогдох байгууллагын дансанд шилжүүлсэн байна.

Гэрээ
байгуулсан
албан хаагчийн
Гэрээ байгуулсан Ажлын хөлс /мянган төгрөг/
нэр
Албан
тушаал
Сар,
өдөр
Иргэний нэр
Гүйцэтгэх
ажил
Гүйцэтгэх
хугацаа
Ажилласан
өдөр
Бодогдсон
Нийт суутгал
/ЭМНДШ,
ХХОАТ/
Гарт Тайлбар
1
А.Оюун
менежер
07.24 Х.Батбаатар склад, граш
бариулах
07.24-
12.08
84 ө,
илүү
40 цаг
2,573.1 422.4 2,150.7
7-12-р
сарын
ажлын хөлс
олгосон
2 07.24 Л.Ганбат склад, граш
бариулах
07.24-
12.08
70 ө,
илүү
40 цаг
2,181.1 340.6 1,840.5
7-12-р
сарын
ажлын хөлс
олгосон
3 07.24 Д.Магнай склад, граш
бариулах
07.24-
10.01
46 1,288.0 211.7 1,076.3 7-9-р сарын
ажлын хөлс
6
олгосон
4
Л.Тунгалаг
Ня-бо
08.02 Н.Амгаа Склад бариулах
08.02-
08.27 20 560.0 94.0 466.0
8-р сарын
ажлын хөлс
олгосон
5
огноог
үй
Ш.Одонбаатар
авто грашийн
барилгын ажлыг
ашиглалтад орох
хүртэл
гүйцэтгүүлэх
10.15-
11.30 14 392.0 59.8 332.2
10-р сарын
ажлын хөлс
олгосон
6
огноог
үй Ш.Отгонбаатар
10.15-
11.30 11 308.0 42.7 265.3
10-р сарын
ажлын хөлс
олгосон
7
огноог
үй Г.Ганбат
10.15-
11.30 12 336.0 48.4 287.6
10-р сарын
ажлын хөлс
олгосон
8
огноог
үй Д.Энхболд 10.15-
11.30 11 308.0 42.7 265.3
10-р сарын
ажлын хөлс
олгосон
9 Д.Баярмагнай 5 140.0 16.1 123.9 гэрээгүй
10 Д.Гантөмөр 21 500.0 71.8 428.2 Хог тээвэрт
явсан
11 Р.Батзориг 21 500.0 81.7 418.3 гэрээгүй
ДҮН 9,086.2 1,431.9 7,654.3
➢ Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн даргын 2021 оны 11 сарын
03-ны А/29 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1, 50.2, 53.1 дэх
заалтуудыг үндэслэн ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ ажлын байрны
тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг илүү цагаар болон долоо хоногийн
амралтын өдрүүдээр склад, грашийн барилга дээр ажилласан гэж нийт 6
ажилтанд 514 цагийн илүү цагийн хөлс олгосон байна.Үүнд:
№ Ажилтны нэр Албан
тушаал
Үндсэн
цалин
Ажлын
өдөр
Илүү
цаг
Нийт олгох
хөлс
ЭМНДШ,
ХХОАТ
Гарт
олгосон
хөлс
1 Д.Отгонбаяр Жолооч 519,503 19 98 502,414 72,294 430,120
2 У.Базаррагчаа Жолооч 510,172 19 100 503,459 82,454 421,005
3 Ц.Алтанхуяг Жолооч 543,175 19 56 300,176 41,086 259,090
4 Ж.Батбаатар Жолооч 510,172 19 100 503,459 82,454 421,005
5 Ш.Чулуунбаатар НЭЗТҮ 467,374 19 109 502,735 72,352 430,383
6 П.Золбаяр ачигч 492,666 19 51 247,954 30,459 217,495
Дүн 514 2,560,197 381,099 2,179,098
➢ Захиалагчийг төлөөлж Булган сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын
мэргэжилтэн Д.Батцэнгэл, Булган Мээж ХХК-ийн хуулийн зөвлөх Г.Ганжаргал,
ДХАИнженер Г.Баярсайхан нартай 2021 оны 11 сарын 10-нд БУ-БУЛ-УДШ-2021/14
дугаар “Булган сумын ТҮА-ийн барилгыг төвлөрсөн ус, дулаан хангамж ариутгах
татуурга холбох ажил”-ын гэрээг 2021 оны 11 сарын 10-аас 2021 оны 12 сарын10-
ныг хүртэл хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгүүлэхээр
байгуулсан. Гүйцэтгэгч байгууллага улсын комисст 2021 оны 12 сарын 20-нд
хүлээлгэн өгсөн ба “гадна инженерийн шугам сүлжээний ажил зохих зөвшөөрөл
зураг төслийн дагуу хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж
үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг өгч, захиалагч байгууллага
ажлын хөлсөнд гэрээний дагуу 80,500.0 мянган төгрөг шилжүүлсэн байна.
➢ Захиалагчийг төлөөлж нягтлан бодогч асан Л.Тунгалаг дараах бараа,
ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна. Үүнд:

ТҮА-ийн даргын
тушаалын
Гэрээ байгуулсан Ш
ил
жү
үл
сэ
н
мө
нг
өн
дү
н

ян.
төг
/
7
огноо
дугаар
Огноо,
дугаар
ААН,
байгуулага,
иргэний нэр
Бараа, ажил,
үйлчилгээний нэр
Гүйцэтгэх
хугацаа
1
2021.09.30-
ны
дугааргүй
Булган сумын
иргэн
П.Мөнхжаргал
Тохижилт үйлчилгээний
ангийн барилгын вакум
цонх хийлгэх /20.815 м2
*200,000₮/
2021.09.30-
2021.10.07 4,163.0
2 2021.09.28 А/22
2021.09.28-
ны
дугааргүй
Булган сумын
иргэн
Ч.Наранбаатар
Тохижилт үйлчилгээний
ангийн 360 м2 барилгын
гадна фасадны ажил
гүйцэтгэх
2021.09.28-
2021.10.28 19,787.0
3 2021.09.27 А/23 2021.08.27
Хасхангарьд
ХХК-ийн ня-бо
н.Цэцэгдэлгэр
Автомашины грашийн блок
худалдан авах
/13000ш*1500₮/
2021.08.27-
2021.10.01 19,500.0
4
2021.08.27
№01
Хасхангарьд
ХХК-ийн ня-бо
н.Цэцэгдэлгэр
өвсний саравч буулгах
ажил
2021.08.20-
2021.08.26
3,500.0
5
2021.08.10-
ны
дугааргүй
Арвин ган бумба
ХХК-ийн захирал
Х.Ганбаатар
Булган сумын хуучин ЗДТГын /Тохижилт
үйлчилгээний ангийн
байрлаж байсан/ байрыг
буулгаж хог хаягдлыг зөөх,
хашаанд байсан хавтан,
бордурыг зөөж буулгах,
нүүлгэн шилжүүлэлтийн
ажлуудыг хийж гүйцэтгэх
2021.08.10-
2021.08.17 9,205.0
6
2021.10.22-
ны 21/09
Эм Эс Эн Хэйт
ХХК-ийн захирал
Г.Мөнхбаяр
Конторын барилгад дотор
халаалтын шугам татах,
радиотор суулгах
2021.10.22-
2021.11.02 10,650.0
7 2021.10.26 А/30
2021.10.25-
ны
дугааргүй
Эм Эс Эн Хэйт
ХХК-ийн захирал
Г.Мөнхбаяр
Байгууллагын конторын
дотор халаалтын шугмын
материал худадан авах
3 хоног 14,695.2
ДҮН 81,500.2
Шууд худалдан авалтаар 45,901.1 мянган төгрөгийн барилгын материал
авсан байна. Үүнд:

Харилцагч
байгууллага,
иргэний нэр
Худалдан авсан материалын
Нэр
Хэмжи
х нэгж
Тоо
ширхэг
Нэгжийн
үнэ
Мөнгөн дүн
/төгрөг/
1 П.Мөнхжаргал
Вакум цонхны хаалт
/засвар/
м2 9.375 160,000 1,500,000
Шил засвар 236,500
2
Булган БМ ХХК
Дээврийн төмөр /склад/ м2 227.6 9,500 2,162,200
Барилгын материалын
үлдэгдэл үнэ
шилжүүлсэн
2,942,000
3 Булган барилга ХХК цемент шуудай 200 13,500 2,700,000
4 Булган аураг ХХК
Барилгын материал 1,137,150
Барилгын материал 2,537,670
Барилгын материал 1,741,900
8
5 Эрдэнэ бармат ХХК
Материал /бэхэлгээ,
блокны тор, тор тоосго/
177,500
Барилгын материал 533,500
6
Арвин ган бумба
ХХК цемент уут 322 13,500 4,347,000
7
Билгүүндэлгэрэх
ХХК
5×12-ын банз ш 20 12,000 240,000
5×15-ын банз ш 120 15,000 1,800,000
8 Булган сумын ЗДТГ
Дүнз 4м ш 172 20,000 3,440,000
Банз 4 м ш 410 5,000 2,050,000
Банз 3м ш 195 3,000 585,000
Паар ш 29 56,000 1,624,000
Хаалга ш 13 80,000 1,040,000
Палк портер 22 150,000 3,300,000
Панер ш 292.2 5,000 1,461,000
9
Жаргант БМД
Дэлгэрцогт
Барилгын материал 920,200
10 Бурмаа
Банз /грашийн дээврийн
прус/
ш 600 2,500 1,500,000
11 А.Анхбаяр
Квадрат 40*60 м 8 71,500 572,000
Квадрат 40*40 м 6 63,000 378,000
Угальник м 10 71,000 710,000
12 Анх-Өлзий
Грашийн дээврийн 2, 3
метрийн 287 ш банз
зүсүүлсэн хөлсөнд
ш 287 379,000
13 Өсөх сагсай ХХК Хүнсний материал 1,135,000
14 НИК ХХК шатахуун 4.751.480
15 Булган Мээж ХХК Техникийн нөхцөл
/дулаан, цэвэр, бохир/
600,000
Дүн 46,501,100
Цалин хөлсний талаар:
Булган сумын ТҮАнгийн 2021 оны 10 сарын 25-ны А/27 дугаар тушаалаар
Засгийн газрын 2019 оны 7-р тогтоол, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр
тэтгэмжийн тухай хуулийн 2.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 15.4 дэх заалтуудыг
үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсан 5 ажилтанд 15,170.4 мянган төгрөгийн нэг
удаагийн мөнгөн тэтгэмж олгосон байна
2021 онд 6 ажилтанд 2,330.0 мянган төгрөгийн цалингийн урьдчилгаа
олгосноос 2,280.0 мянган төгрөгийг цалингаас суутгаж, ЦОСангийн менежер
Х.Алтанцэцэгээс 50.0 мянган төгрөгийн цалингийн урьдчилгаа дутуу суутгасныг
тайланд авлагаар тусгасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 /хуучин хуулиар/-д /Илүү
цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн
амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин
хөлс олгоно./ заасан заалтын дагуу сахиул Д.Алдармөнх, А.Батболд, Ц.Даариймаа
/6-12 дугаар сараас/, Л.Норжинсүрэн /1-5 дугаар сард/ нарт илүү цагийн хөлсийг
сар бүр 42 цагаар тооцож нийт 6,623.2 мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон
байна.
Ажилтан, албан хаагчдын цалингаас үйлдвэрчний эвлэлийн татварт сар бүр
0.98 хувиар тооцон цалингаас 2,672.7 мянган төгрөгийг суутган 2,449.3 мянган
төгрөгийг ТҮАнгийн Хаан банкинд байрших ҮЭХорооны 5286072507 дугаар
дансанд, ажиллагсдын дундын фондыг сар бүр 5000 төгрөгөөр тооцон
9
ажиллагсдын цалингаас 2,430.0 мянган төгрөг суутган 2,030.0 мянган төгрөгийг
ТҮАнгийн Хаан банкинд байрших ҮЭХорооны 5286042017 дугаар дансанд тус тус
шилжүүлсэн байна. Цалингаас суутгасан үйлдвэрчний эвлэлийн татварын 223.4
мянган төгрөг, дундын фондын 400.0 мянган төгрөг нийт 623.4 мянган төгрөгийг
2021 оны 12 сарын 22-нд Гантулгын 5286408074 дугаар дансанд шилжүүлсэн
байна.
2021 онд ажиллагсдад өдөр 500 төгрөг, сард 10000 төгрөгөөр тооцож 4,596.5
мянган төгрөгийн хоолны үнийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
Нэмэлт санхүүжилт: Тохижилт үйлчилгэний ангийн нэмэлт санхүүжилтийн
100041455408 дугаар дансаар 2021 онд Бу.Авто замын сангийн 100040051404
тоот, Бу.Засаг дарга 100040051000 тоот, Бу.ЗДТГ 100040051001 тоот дансаар нийт
68,953.3 мянган төгрөг, үндсэн үйл ажиллагааны орлогоос (мод, тарьцын үнэ)
2,250.0 мянган төгрөг нийт 71,203.3 мянган төгрөгийн орлого орж, урсгал зардалд
71,034.2 мянган төгрөгийг зарцуулж, 169.1 мянган төгрөгийг татан төвлөрүүлсэн
байна.
/мянган төгрөг/
№ Эх үүсвэр Зориулалт Мөнгөн дүн
1
Бу.Авто замын сан
/100040051404 тоот данс/
Зам засвар арчлалтын зардалд 50,000.0
2 Бу.Засаг дарга
/100040051000 тоот данс/
Нийтийн тээврийн нөхөн олговорт 6,000.0
3 Автомат тоглоомын завсарын ажилд 4,453.3
4
Бу.ЗДТГ /100040051001
тоот данс/
Нийтийн бие засах газрын засварын
зардалд
8,500.0
Нийт дүн 68,953.3
Нийтийн тээврийн нөхөн олговор: Сод монгол групп ХХК, НИК петровис
ХХК-иас түлш, шатах тослох материал худалдан авахад 3,713.5 мянган төгрөг,
грашийн түрээсийн төлбөрт 150.0 мянган төгрөг, 10-45 БУН автобусны татвар,
оношилгооны төлбөрт 182.0 мянган төгрөг, сэлбэг хэрэгсэл авахад 1,830.0 мянган
төгрөг, автобусны маршрут хэвлүүлэхэд 124.5 мянган төгрөгийг зарцуулсан байх
ба үүнээс 1,830.0 мянган төгрөгөөр авсан сэлбэг хэрэгсэл болох 10 ш дугуй, 2 ш
шаарик, 1 ш дискийг тавьж олгоогүй жилийн эцсийн сэлбэг хэрэгслийн тайланд
үлдэгдлээр тайлагнажээ.
Автомат тоглоомын засвар: н.Батнямаас 180.0 мянган төгрөгөөр далайн
дээрэмчин тоглоомын 1 ширхэг дугуй, Астра суваг ХХК-иас 536.0 мянган төгрөгөөр
эргэдэг тоглоомуудын тосолгооны материал болох гидрийн шингэн, товуд, масло,
Д.Билгүүнээс 80.0 мянган төгрөгөөр ком түлхүүр, Л.Бадамхандаас 143.5 мянган
төгрөгөөр автомат тоглоом засварлахад хэрэглэх данхраат, түлхүүрийн ком, жижиг
түлхүүрийн ком, дорцов, Ж.Баярмаагаас 444.0 мянган төгрөгөөр морин тойруулгын
дээврийн ус бороо нэвтэрдэггүй материал /74 м/, Арвин ган бумба ХХК-иас 540.0
мянган төгрөгөөр 40 уут цемент, Г.Тайвангаас 20.0 мянган төгрөгөөр 1 ширхэг
дугуйны олгой хамер, Булган аураг ХХК-иас 256.0 мянган төгрөгөөр барилгын
засварын материал, Ю.Энхбаяраас 210.0 мянган төгрөгөөр нийтийн бие засах
газарт бамбар, трос, 00-ын таг, цоргон крант, толь, Булган анар ХХК-иас 80.0
10
мянган төгрөгөөр 50-ын шланк худалдан авахад, САЦХүрээлэнгийн халаалт,
интернетийн зардалд 1,963.8 мянган төгрөгийг тус тус зарцуулсан.
Нийтийн бие засах газрын засварын зардал: Булган аураг ХХК-иас
1,960.0 мянган төгрөгөөр, иргэн Б.Дэлгэрцогтоос 545.8 мянган төгрөгөөр засварын
материал, Булган БМ ХХК-иас 1,603.0 мянган төгрөгөөр дээврийн төмөр, иргэн
Д.Батцэнгэлээс 600.0 мянган төгрөгөөр 80 м кабелийн утас худалдан авахад
зарцуулсан. Сити ОО-ын засварын зардал орж ирээгүй үед шаардагдах 3,791.2
мянган төгрөгийн материалыг үндсэн данснаас авсныг буцаан 2021 оны 05 сарын
13-нд шилжүүлсэн байна. Үүнд: Атмор ХХК-иас 588.0 мянган төгрөгөөр 3 ширхэг ус
халаагч, Грандмайнд ХХК-иас 1,198.1 мянган төгрөгөөр 3 ш вакум хаалга, 1 ш
вакум хаалт, иргэн Ю.Энхбаяраас 172.5 мянган төгрөгөөр банны өрөөний хөшиг,
том жижиг гишгүүр, өлгүүр, Очир шонхор ХХК-иас 237.5 мянган төгрөгөөр хүнсний
материал, Булган аураг ХХК-иас 1,595.1 мянган төгрөгөөр засварын материал
авахад нийт 8,499.95 мянган төгрөгийг зарцуулж, 50 төгрөг үлдсэн байна.
Зам засвар арчлалтын зардал: НИК ХХК-иас шатахууны зардалд 7,362.7
мянган төгрөг, Булган БМ ХХК-иас 2,600.0 мянган төгрөгөөр 200 уут цемент,
Ж.Мөнхтуяагаас 3,000.0 төгрөгөөр 20 хайрцаг замын будаг, Маргад-Эрдэнээс
350.0 мянган төгрөгөөр 1 ширхэг замын хөрөөний ир, Хасхангарьд ХХК-иас 450.0
мянган төгрөгөөр 1 хово элс, Увс аймгийн иргэн Б.Цэвэгмидээс 16,100.0 мянган
төгрөгөөр 23 тн давс, УБ хотын Чандмань гишгэр ХХК-иас 3,000.0 мянган
төгрөгөөр 75 уут хүйтэн асфальт, 975.0 мянган төгрөгөөр 13 ширхэг битум,
Ирээдүйн мандуул ХХК-иас 5,055.0 мянган төгрөгөөр замын 3 ширхэг толь, 46
ширхэг замын тэмдэг, тэмдэглэгээ, О.Анхтуяагаас 520.0 мянган төгрөгөөр 5 ширхэг
дугуй, нярав С.Баярчимэгээс 1,000.0 мянган төгрөгөөр 2 хайрцаг бууны сум, иргэн
Г.Тайванаас 397.0 мянган төгрөгөөр 1 ширхэг өвсний хадуур, хадуур хаалт, хадуур
бөгс, иш, Б.Батчулуунаас 449.0 мянган төгрөгөөр 24-02 БУЛ портер машины
сэлбэг хэрэгсэл, Гүн цэнгэг ХХК-иас 1,060.0 мянган төгрөгөөр машины ком сэлбэг,
мөн 269.5 мянган төгрөгөөр их болон гар биеийн викладашь хэрэгсэл,
Д.Батцэнгэлээс 25.0 мянган төгрөгөөр замын будагны буу, Маргад-Эрдэнээс
1,195.0 мянган төгрөгөөр камперсор 1 ком, түрдэг хөрөө, дрил, О.Анхтуяагаас
630.0 мянган төгрөгөөр 6 ш дугуй, 8 ш олгой, 2 гол, иргэн Б.Дэлгэрцогтоос 490.5
мянган төгрөгөөр, Булган аураг ХХК-иас 1,031.3 мянган төгрөгөөр зам засвар
арчлалтын материалууд авахад зарцуулж, иргэн Г.Оюундэлгэрт УБ хотоос замын
тэмдэг, тэмдэглэгээ авчирсан хөлсөнд 150.0 мянган төгрөг төлсөн байна.
Инженер Д.Гантулга сумын 5 иргэнтэй гэрээ байгуулж, гэрээний дагуу ажлын
хөлсөнд гарт 3,410.3 мянган төгрөгийг олгож, гэрээт ажилчдын ЭМНДШимтгэлийн
зардал 784.4 мянган төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтэст, суутгасан
ХХОАТатварын 123.7 мянган төгрөгийг Татварын хэлтэст тус тус шилжүлсэн
байна. Үүнд:
– “Булган сумын 6 багийн авто замын нөхөөс хийх, цутгах, индүүдэх, явган
хүний зам шинээр тавих, 4-р багийн авто замын гэрэлтүүлгийн 32 ш шонгийн
нүхийг ухах зэрэг ажлууд”-ыг 2021 оны 06 сарын 02-нд Булган сумын иргэн
Р.Батзоригоор 2021 оны 06 сарын 02-оос 2021 оны 08 сарын 31-ний өдрийг
дуустал 3 сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр, 2021 оны 06 сарын 17-нд Булган
сумын иргэн Д.Энхболдоор 2021 оны 06 сарын 17-оос 2021 оны 08 сарын 31-ний
өдрийг дуустал 3 сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр тус тус гэрээ байгуулж, иргэн
Р.Батзоригт 06-р сард 20 өдөр, 07-р сард 18 өдөр, 8-р сард 22 өдөр нийт 60 өдөр
11
ажилласан ажлын хөлсөнд 1,500.0 мянган төгрөг олгохоос ЭМНДШимтгэл,
ХХОАТатварт 249.8 мянган төгрөг суутгаж гарт 1,250.3 мянган төгрөг, уг иргэнд
гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүйгээр уг иргэнд 11-р сард 21 өдрийн ажлын
хөлсөнд 500.0 мянган төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлд 57.5 мянган төгрөг,
хувь хүний орлогын албан татварт 24.3 мянган төгрөг суутгаж гарт 418.3 мянган
төгрөг, Иргэн Д.Энхболдод 06-р сард 20 өдөр ажиллахаас 10 өдөр ажилласан
ажлын хөлсөнд 250.0 мянган төгрөг олгохоос ЭМНДШимтгэл, ХХОАТатварт 33.1
мянган төгрөг суутгаж гарт 216.9 мянган төгрөгийн ажлын хөлс тус тус олгосон.
– “Зам арчлалт, засвар, замын будаг хийлгэх” ажлыг сумын иргэн
М.Отгонжаргалаар 2021 оны 08 сарын 23-аас 2021 оны 10 сарын 30-ны өдрийг
дуустал хугацаанд гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, 8-р сард 7 өдөр, 9-р сард 22
өдөр ажилласан ажлын хөлсөнд 659.1 мянган төгрөг олгохоос НДШ-д 75.8 мянган
төгрөг, ХХОАТ 24.3 мянган төгрөг суутгаж гарт 559.0 мянган төгрөг.
– “Булган сумын төвд орон нутгийн замын нөхөөс хийлгэх” ажлыг сумын
иргэн Д.Гантөмөрөөр 2021 оны 09 сарын 01-ээс 2021 оны 10 сарын 15-ны өдрийг
дуустал хугацаанд гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, 09-р сард 22 өдрийн ажлын
хөлсөнд 500.0 мянган төгрөгөөс НДШ-46.5 мянган төгрөг, ХХОАТ 25.4 мянган
төгрөг суутгаж гарт 428.2 мянган төгрөг, 10-р сард 21 өдрийн ажлын хөлсөнд 500.0
мянган төгрөгөөс НДШ-46.5 мянган төгрөг, ХХОАТ 25.4 мянган төгрөг суутгаж гарт
428.2 мянган төгрөг.
– “Булган сумын 4-р багийн авто замын гэрэлтүүлгийн 32 ш шонгийн
нүхийг ухаж, гэрэлтүүлгийн толгой угсрах ажил”-ыг Булган сумын иргэн
Б.Отгонбаяраар 2021 оны 06 сарын 24-өөс 2021 оны 06 сарын 30-ны өдрийг
дуустал 5 хоног гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, 06-р сард 5 өдөр ажилласан
ажлын хөлсөнд 125.0 мянган төгрөг олгохоос НДШимтгэлд 15.6 мянган төгрөг
суутгаж гарт 109.4 мянган төгрөгийн хөлс тус тус олгосон байна.
7.2. Өглөг, авлагын талаар:
Авлагын хувьд; 2021 онд оны эхний НДШ-ийн 79.7 мянган төгрөгийн авлагыг
барагдуулж, тайлант онд үүссэн ХХОАТ-ын 2,449.2 мянган төгрөг (5 ажилтны цалин
хөлснөөс ХХОАТ чөлөөлөөгүй.Үүнд: Х.Алтанцэцэгээс 788.0 мянган төгрөг,
Д.Отгонбаяраас 479.1 мянган төгрөг, С.Баатарчулуунаас 590.6 мянган төгрөг,
Б.Лонжидоос 163.7 мянган төгрөг, Д.Чинзоригоос 427.8 мянган төгрөгийн ХХОАТ
суутгасан.), 3 ажилтанд илүү олгосон цалингийн 191.5 мянган төгрөг
(Х.Алтанцэцэгээс дутуу суутгасан цалингийн урьдчилгааны 50.0 мянган төгрөг, нийт
олгох цалингаар олгосноос Б.Отгонбаярт 15.8 мянган төгрөг, Р.Зоригоод 125.7 мянган
төгрөг илүү олгосон.) нийт 2,640.7 мянган төгрөгийн авлагатай байна.
Өглөгийн хувьд; Хөдөө аж ахуйн хөгжлийн ирээдүй ОНӨХХК-иас 2020 оны 11
сард 4 жилийн гэрээгээр авсан хүлэмжийн 888.1 мянган төгрөгийн өглөгөөс
тайлант онд 290.0 мянган төгрөгөөр бууруулж оны эцэст 598.1 мянган төгрөг,
Булган Мээж ХХК-д түлш халаалтын 5,144.8 мянган төгрөгийн өглөг шинээр
үүссэн, суутганы 10%, авто тээврийн хэрэгсэл, агаарын бохирдлын татварын 346.9
мянган төгрөгийн өглөгөөс 68.7 мянган төгрөгийг бууруулж оны эцэст 278.3 мянган
төгрөг нийт 6,021.2 мянган төгрөгийн өглөгтэй тайлан баланс гаргасан байна.
Булган Мээж ХХК-тай тооцоо нийлээгүй.
7.3. Үндсэн хөрөнгийн хөдлөл өөрчлөлт:
№ Нэр Мөнгөн дүн /төгрөгөөр/
12
Эхний үлдэгдэл Нэмэгдсэн Хасагдсан Эцсийн үлдэгдэл
1
Барилга
байгууламж, орон
сууц
984,728,057.85 246,697,315.59 35,863,904.26 1,195,561,469.18
2
Авто тээврийн
хэрэгсэл
650,706,102.00 0.00 0.00 650,706,102.00
3
Машин тоног
төхөөрөмж
1,037,094,397.55 53,289,214.00 0.00 1,090,383,611.55
4
Тавилга, эд
хогшил
303,389,700.00 0.00 0.00 303,389,700.00
5
Түүх, соёл
дурсгалт зүйл 591,564,945.90 179,790,000.00 0.00 771,354,945.90
6
Батлан
хамгаалахын
тоног төхөөрөмж
388,889.00 388,889.00
7
Зам гүүрийн
байгууламж
2,799,991,700.15 0.00 0.00 2,799,991,700.15
8
Бусад үндсэн
хөрөнгө
3,202,125,534.28 140,890,000.00 0.00 3,343,015,534.28
9
Программ
хангамж
650,000.00 0.00 0.00 650,000.00
10 Бусад биет бус
хөрөнгө
956,140,000.00 0.00 0.00 956,140,000.00
Дүн 10,526,779,326.73 620,666,529.59 35,863,904.26 11,111,581,952.06
Аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 сарын 02-ны өдрийн V/08
дугаар тогтоолыг үндэслэн 179,790.0 мянган төгрөгийн үнэтэй хүрэл баримал
хөшөөг түүх соёл дурсгалт зүйлийн дансанд, аймгийн ИТХ-ын IV хуралдааны 2021
оны 07 сарын 26-ны IV/12 дугаар тогтоолыг үндэслэн 100,900.0 мянган төгрөгийн
саятан хаалганы тохижилтын ажил, 39,990.0 мянган төгрөгийн анхдагчдын хаалга
/эко бие засах газар/ хөрөнгийг бусад үндсэн хөрөнгийн дансанд, Булган аймаг
дахь Төрийн аудитын газраас өгсөн 2021 оны 12 сарын 13-ны өдрийн
08/197АD660247ХУА/2021/05-ШТА-ГА дугаартай албан шаардлагын дагуу шинэ
хөдөө төслөөр 2018 онд Бугат суманд олгосон 29,903.5 мянган төгрөгийн дуслын
усалгааны систем, Баян-Агт суманд олгосон 23,385.7 мянган төгрөгийн дуслын
усалгааны системийг машин тоног төхөөрөмжийн дансанд тус тус тусгасан байна.
Булган аймгийн ИТХ-ын III хуралдааны 2021 оны 03 сарын 25-ны III/10 дугаар
тогтоолыг үндэслэн аймгийн Нөөцийн газрын дансанд бүртгэлтэй анхны үнэ
90,838.6 мянган төгрөг, ашиглалтын хугацаанд байгуулсан элэгдэл 17,769.9
мянган төгрөг, 73,068.7 мянган төгрөгийн үлдэх өртөгтэй конторын барилгыг 5834
м2
газрын хамт Булган сумын Тохижилт үйлчилгээний ангид балансаас балансад
шилжүүлэн өгсөн байна.
Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2021 оны 12 сарын 27-ны
өдрийн хурлаар шинээр баригдсан граж 76,501.6 мянган төгрөг, склад 16,627.0
мянган төгрөг, гадна дулааны шугам 80,500.0 мянган төгрөг нийт 173,628.6 мянган
төгрөгөөр үнэлсэнийг үндэслэн данс бүртгэлд тусгасан нь аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2014 оны 17 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчит
хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам”-ын
3.1-д /Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь улсын болон орон нутгийн төсөв, эрх
бүхий байгууллагаас баталсан хөрөнгө оруулалтын жагсаалт, төсвийн шилжих
үлдэгдэл, өөрийн үйл ажиллагааны илүүдэл зардлаас шинээр худалдан авсан
буюу үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд болон төсөл хөтөлбөрийн хүрээнд
13
бий болсон, ……бүхий л эх үүсвэрийн хүрээнд олж авсан үндсэн хөрөнгийг тухай
бүрд нь Өмчийн албанд албан бичгээр мэдэгдэж, хянуулсны дараа байгууллагын
үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэнэ./ заасныг зөрчсөн.
Аймгийн ИТХ-ын IV хуралдааны 2021 оны 07 сарын 26-ны IV/12 дугаар
“Хөрөнгө данснаас хасах тухай” тогтоолыг үндэслэн 20,161.8 мянган төгрөгийн
дансны үнэтэй граж, 15,702.1 мянган төгрөгийн /тогтоолын хавсралтад
хөрөнгийн үнэ 1,570.3 мянган төгрөг./ дансны үнэтэй хөрөнгийг данс бүртгэлээс
хассан байна.
7.4. Бараа материалын хөдлөл өөрчлөлт:
(2021он)
№ Тайлангийн нэр
Мөнгөн дүн /төгрөгөөр/
Эхний үлдэгдэл Нэмэгдсэн Хасагдсан
Эцсийн
үлдэгдэл
1 Бичиг хэрэг 250,000.00 1,115,500.00 1,159,500.00 206,000.00
2 Тусгай зориулалт 3,919,000.00 2,875,000.00 6,722,000.00 72,000.00
3 Аж ахуй 21,963,650.00 26,563,050.00 25,485,450.00 23,041,250.00
4 Түлш шатах тослох 1,029,180.00 70,040,490.00 70,415,600.00 654,070.00
5 Барилгын засвар 18,378,100.00 96,044,580.00 72,546,120.00 41,876,560.00
6 Хүнс /гэрэлтүүлэг/ 3,826,850.00 14,903,354.00 8,147,100.00 10,583,104.00
7 Сэлбэг хэрэгсэл 18,433,560.00 11,358,316.00 18,484,476.00 11,307,400.00
8 Бусад хангамж 2,227,950.00 0.00 1,716,850.00 511,100.00
Дүн 70,028,290.00 222,900,290.00 204,677,096.00 88,251,484.00
2021 онд төсвийн хөрөнгө 212,920.9 мянган төгрөгөөр бараа материал
худалдан авсан, Булган сумаас Тохижилт үйлчилгээний ангид хүлээлгэн өгсөн
актыг үндэслэн Этерналлайт ХХК-иас нийлүүлсэн 9,979.4 мянган төгрөгийн үнэтэй
77 ширхэг лед гэрлийн толгой орлогодож, 78,078.6 мянган төгрөгийн бараа
материалыг үйл ажиллагаандаа зарцуулж, Булган сумын Тохижилт үйлчилгээний
ангийн даргын 2021 оны 06 сарын 29-ний өдрийн А/18 дугаар тушаалаар Төрийн
болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтууд,
Байгууллагын өмч хамгаалах комиссын хурлын тэмдэглэлийг үндэслэн ашиглагдах
хугацаа дууссан, шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн
хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон гэж нийт 45 нэр төрлийн 131 ширхэг
14,632.4 мянган төгрөгийн, мөн даргын 2021 оны 12 сарын 25-ны өдрийн А/29
дугаар тушаалаар дээрх заалтуудыг ашиглагдах хугацаа дууссан, шаардлага
хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор
нотлогдсон гэж нийт 29 нэр төрлийн 14278 ширхэг 41,937.8 мянган төгрөгийн
бараа материалыг тус тус актлан, данс бүртгэлээс хасч, оны эцэст 88,251.5 мянган
төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй тайлан гаргасан байна.
Дээрх байгууллагын даргын тушаалаар акталсан бараа материалын
асуудлаар байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл хуралдаагүй, тооллогын
комиссын хурлаар “комиссын дарга Д.Гантулга тооллоо хийх явцад байхгүй
байсан 29 ш бараа материалыг хэлэлцье гээд вакум насос нь ашиглалтын
хугацаа дууссан, дээврийн төмөр нь зэвэрсэн цоорсон, банз мод модон эдлэл нь
ялзарсан, автомат хий авагч, панер, цонхны хаалт гэх мэт барилга
байгууламжид хэрэглээд гарсан учир 43,784,170 төгрөгийн 29 ш бараа
материалыг тооллогын бүртгэлээс хасуулах саналтай байна, комиссын гишүүд
Э.Алтанцэцэг, Ж.Оюунгэрэл нар мөн бараа материалыг хасуулах саналтай
14
байна гэж хэлэлцээд гишүүдийн 100% саналаар 36 ш 46,862,970 төгрөгийн бараа
материалыг актлахаар шийдвэрлэсэн, байгууллагын дарга “ашиглагдах хугацаа
дууссан, шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр
ашиггүй нь тооцоогоор нотлогдсон” гэж 2021 оны 06-р сард иргэн
Чимэдбаатараас 124.5 мянган төгрөгөөр 4 ш автобусны наалт худалдан авсан ч
Тохижилт үйлчилгээний ангийн даргын 2021 оны 06 сарын 29-ний өдрийн А/18
дугаар тушаалаар, 2021 оны 8-10-р сард Хасхангарьд ХХК-иас 19,500.0 мянган
төгрөгөөр 13000 ш блок, Булган БМ ХХК-иас 2,162.2 мянган төгрөгөөр 227.6 м2
дээврийн төмөр, Билгүүн дэлгэрэх ХХК-иас 2,040.0 мянган төгрөгөөр 140 ш банз,
Булган аураг ХХК-иас 238.6 мянган төгрөгөөр хадаас, таслагч ГС, иргэн
П.Мөнхжаргалаас 1,736.5 мянган төгрөгөөр вакум цонхны завсарт наалт, шил, Эм
Эс Эн Хэйт ХХК-иас 1,144.0 мянган төгрөгөөр 2 ш хог шүүгчтэй 50 А хаалт, 260.0
мянган төгрөгөөр 4 ш хог шүүгчтэй хаалт 15 А, 100.0 мянган төгрөгөөр 4 ш автомат
хий авагч 15 А, 35.6 мянган төгрөгөөр 1 ш аваарын клапан 6 баг, 110.0 мянган
төгрөгөөр 2 ш винтель 50 А, 230.0 мянган төгрөгөөр 1 ш насос, 230.0 мянган
төгрөгөөр 1 ш вакум насос, Булган сумын Засаг даргын Тамгын газраас 3,440.0
мянган төгрөгөөр 172 ш 4м-ын дүнз, 2,050.0 мянган төгрөгөөр 410 ш 4м-ын банз,
585.0 мянган төгрөгөөр 195 ш 3м-ын банз, 1,624.0 мянган төгрөгөөр 29 ш паар,
1,040.0 мянган төгрөгөөр 13 ш хаалга, 3,300.0 мянган төгрөгөөр 22 портер палк,
1,461.0 мянган төгрөгөөр 292.2 ш панер нийт 41,012.7 мянган төгрөгөөр
худалдан авсан ч Тохижилт үйлчилгээний ангийн даргын 2021 оны 12 сарын 25-ны
өдрийн А/29 дугаар тушаалаар тус тус акталж, данс бүртгэлээс хассан.Тооллогын
комиссын хурлаар актлуулахаар санал оруулсан бараа материалын тоо ширхэг,
мөнгөн дүн нь тушаалаар акталсан бараа материалын тоо ширхэг, мөнгөн дүн
хоорондоо зөрүүтэй.
Няравын түлш, шатах тослох материалын 12-р сарын тайлангаар 2890
төгрөгийн нэгжийн үнэтэй 223 л 644.5 мянган төгрөгийн түлш, 4800 төгрөгийн
нэгжийн үнэтэй 2 л 9.6 мянган төгрөгийн тосол нийт 654.1 мянган төгрөгийн
шатахууны үлдэгдэлтэй тайлан гаргасан ба шатахууны үнэ илүү шилжүүлсэн
авлагатай.
Давс: 2021 оны эхэнд 400 төгрөгийн нэг бүрийн үнэтэй 8,030 кг, 450 төгрөгийн
нэг бүрийн үнэтэй 15,000 кг бүгд 9,962.0 мянган төгрөгийн 23,030 кг давс байсан
дээр 2021 оны 10 сарын 04-нд иргэн Б.Цэвэгмэдээс 16,100.0 мянган төгрөгөөр
23,000 кг давс /кг-ын үнэ 700 төгрөг/ авч, 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1, 12
дугаар саруудад /нийт 13 ширхэг шаардах хуудсаар/ төв, хорооллын өгсүүр,
уулзвар, Зүүн түрүү, Гандангийн замд давс цацахаар 5 жолоочид нийт 15,463.0
мянган төгрөгийн 30,810 кг давс тавин олгож, оны эцэст 10,599.0 мянган төгрөгийн
15,220 кг давс /220кг*450₮+15000кг*700₮/ үлдсэн байна.
Тоз-8 бууны сум: 2021 онд инженер Д.Гантулга анчин М.Энхбаатар, М.Олзвой
нартай “Золбин нохой, муур устгах” гэрээ байгуулан няраваас 450 ширхэг сум авч,
149 нохой, 10 муур устгуулжээ.
№ Гэрээ байгуулсан Шаардах хуудсаар
олгосон сумны
Анчинд өгсөн
сумны
Авласан
амьтны
15
огноо
Авлах
хугацаа
Анчины
нэр
огноо
Тоо
ширхэг
огноо
Тоо
ширхэг
нэр
Тоо
ширхэг
1
2021.01.13 2021.01.13-
2021.01.14 М.Энхбаатар 2021.01.13 50
2021.01.13 25 нохой 8
2021.01.14 25 Нохой
муур
10
1
ДҮН 50 50 19
2
202103.12 2021.03.13-
2021.03.14 М.Олзвой 2021.03.13 100 2021.03.13 50 Нохой
муур
21
2021.03.14 50 2
ДҮН 100 100 23
3
2021.06.19 2021.06.19-
2021.06.20 М.Олзвой 2021.06.18 100 2021.06.19 50 Нохой
муур
32
2021.06.20 50 5
ДҮН 100 100 37
4 2021.08.27 2021.08.28-
2021.08.29 М.Олзвой 0 0 2021.08.29 50 Нохой
муур
12
2
ДҮН 0 50 14
5
2021.09.24 2021.09.25-
2021.09.26 М.Олзвой 2021.09.24 100
2021.09.25 50 нохой 10
2021.09.26 50 нохой 29
ДҮН 100 100 39
6
2021.12.01 2021.12.02-
2021.12.03 М.Энхбаатар 2021.12.11 100
2021.12.02 50 нохой 15
2021.12.03 50 нохой 12
ДҮН 100 100 27
6 НИЙТ ДҮН 450 500 Нохой
муур
149
10
Асфальт, битум, праймер: УБ хотын Чандмань гишгэр ХХК-иас 2021 оны 09
сарын 29-нд 3,000.0 мянган төгрөгөөр 75 уут хүйтэн асфальт, 975.0 мянган
төгрөгөөр 13 ширхэг битум нийт 3,975.0 мянган төгрөгөөр худалдан авч, үнийг
2021 оны 11 сарын 04-нд шилжүүлсэн байна.
/төгрөг/
Материал
-ын нэр
Хэмжих
нэгж
Нэг
бүрийн
үнэ
Эхний
үлдэгдэл
Орлого Зарлага Эцсийн
үлдэгдэл
тоо дүн тоо дүн тоо дүн тоо дүн
Асфальт уут 25,000 10 250,000 10 250,000 0 0
уут 40,000 75 3,000,000 75 3,000,000 0 0
Праймер хайрцаг 70,000 22 1,540,000 22 1,540,000 0 0
Битум ширхэг 75,000 13 975,000 13 975,000 0 0
НИЙТ ДҮН 1,790,000 3,975,000 5,765,000 0 0
7.5. Хог хаягдлын хураамжийн талаар:
Булган сумын ИТХурлын ээлжит II-р хуралдааны 2020 оны 12 сарын 18-ны
II/04 дугаар тогтоолоор 2021 оны хог хаягдлын орлогын төлөвлөгөөг 76,200.0
мянган төгрөгөөр баталсан байна.
Тогтмол ачуулахаар гэрээ байгуулсан 47 байгууллагаас 2880 м3 хог хаягдлыг
ачиж 3,725.0 мянган төгрөгийн орлого, давхардсан тоогоор 352 /сард дунджаар 29
байгууллага/ захиалгат байгууллагаас 2980 пункер буюу 8094 м3 хог хаягдлыг
ачиж 11,558.8 мянган төгрөгийн орлого, давхардсан тоогоор 18805 айл өрх /сард
дунджаар 1567 айл өрх/-ийн 29373 м3 хог хаягдлыг ачиж 56,838.6 мянган төгрөгийн
орлого, айл өрхийн хог хаягдлын 2020 оны орлогоор 517.7 мянган төгрөг нийт
тайлант онд хог хаягдлын хураамжаар 72,122.4 мянган төгрөг, урьд оны хог
16
хаягдлын хураамжийн 517.7 мянган төгрөг бүгд 40347 м3 хог хаягдлыг ачиж
тээвэрлэн 72,640.1 мянган төгрөгийн орлогыг төрийн сан дахь бүртгэлийн хог
хаягдлын хураамжийн 100041400947 тоот дансанд төвлөрүүлж, орлогын
төлөвлөгөөг 4,077.6 мянган төгрөгөөр тасалсан байна.
Нийтийн эзэмшлийн зам талбайн 542 м3
, СӨХолбооны 2880 м3 хог хаягдал,
хувиараа зөөсөн аж ахуйн нэгж байгууллагын 861 м3
, барилгын 2662 м3
, айл
өрхийн 2934 м3
, бусад хот доторх 288 м3
, гол, толгой, уртын замын 575 м3 бүгд
7862 м3 хог хаягдлыг ачиж тээвэрлэжээ.
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 13-ны өдрийн 211 дугаар
“Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж,
байгууллагад дэмжлэг үзүүлэх арга хэмжээний тухай” тогтоолоор 2020 оны 12-р
сарын 01-ний өдрөөс 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд айл
өрх, аж ахуйн нэгж, байгууллагын /зарим/ энгийн хог хаягдлын үйлчилгээний
хураамжийг төрөөс хариуцсан байх ба тогтоолын 5-д заасны дагуу хог хаягдлын
үйлчилгээ эрхлэгч ТҮА-д 56,838.6 мянган төгрөгийн орлого орсон байна.
НАЙМ. ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ
1. Шаардах хуудсыг нярав өөрөө бичиж (зарим ажилтан бичиг үсэг
мэддэггүй, мэддэг нь шаардах хуудас бичиж өгдөггүй гэж), мөн материал авах
ажилтны өмнөөс өөрөө болон бусад ажилчдаар шаардах хуудас бичүүлж, албан
хаагчийн цохуулсан шаардах хуудаст материал, материалын тоо ширхэгийг нэмж
бичиж бараа материалыг зарлагаддаг, шаардах хуудсаар тавьж олгосон
материалыг тухайн сарын тайланд зарлагадалгүй бэлэн байгаагаар үлдэгдлээр
тайлагнасан, нягтлан бодогч няравын гаргасан бараа материалын тайланг
шалгаж, үлдэгдлийг бүртгэлийн үлдэгдэлтэй тулган тооцоог бодон гарын үсэг зурж
баталгаажуулаагүй, няравын гаргасан бараа материалын тайлангийн дүн,
санхүүгийн тайлан дахь дүн хоорондоо зөрүүтэй зэрэг анхан шатны баримтуудыг
шаардлага хангахгүй хөтөлсөн байна. Тухайлбал:
▪ 1-р сард зарцуулсан бичиг хэргийн материалыг 3, 4-р сарын тайланд, 4-
р сард олгосон бичиг хэргийн материалыг 6-р сарын тайланд, 3,4,5,6,7,8-р
саруудад тавьж олгосон материалыг 10-р сарын тайланд, 5,6,8,9-р саруудад
олгосон материалыг 11-р сарын тайланд, 3,4,5,6,7,8,9,10-р саруудад олгосон
материалыг 12-р сарын тайланд тус тус зарлагадсан.
▪ Инженер Д.Гантулгад 2021 оны 07 сарын 02-ны шаардах хуудсаар
“…замын нөхөөс хийх” ажилд 70,000 төгрөгийн нэгжийн үнэтэй 14 хайрцаг
праймер, 25,000 төгрөгийн нэгжийн үнэтэй 7 уут асфальт тавьж олгосныг тухайн 7-
р сарын тайланд зарлагадалгүй 10-р сарын тайланд зарлагадсан.
▪ Инженер Д.Гантулгад 2021 оны 05 сарын 15, 2021 оны 08 сарын 25-ны
шаардах хуудсаар нийт 75 уут хүйтэн асфальт, 13 ширхэг битум “замын нөхөөс
хийх”-д олгосон байгаа ч уг асфальт, битумыг Чандмань гишгэр ХХК-иас 2021 оны
09 сарын 29-нд авсан, нярав бараа материалыг 11-р сард орлогодож,
зарлагадсан.
▪ Ж.Батбаатарыг 2021 оны 03 сарын 25-нд жолоочийн албан тушаалд
томилсон атал 2021 оны 01 сарын 25-нд 1 ш жоотуу, 1 ш хүрз жагсаалтаар тавьж
олгосон.
▪ Инженер Д.Гантулгад 2021 оны 12 сарын 11-ний шаардах хуудсаар
олгосон бууны сум дээр нярав 12 ширхэг сум нэмж бичиж 100 ширхэг сум золбин
17
нохой устгалд зарцуулсанаар, инженер Д.Гантулгын бичсэн 2021 оны 05 сарын 15-
ны шаардах хуудаст 75000 төгрөгийн нэгжийн үнэтэй 3 ширхэг битум, мөн 2021
оны 08 сарын 25-ны шаардах хуудаст 40000 төгрөгийн нэгжийн үнэтэй 35 уут
асфальт нярав нэмж бичиж 1,625.0 мянган төгрөгийн материалыг “төв замын
нөхөөс хийх”-д зарцуулсанаар зарлагадсан.
▪ Жолооч Д.Отгонбаяр 2021 оны 01 сарын 25-нд /огноог 2020.01.25 гэж
бичсэн/ Төв замын уулзвар, 6-н багийн хорооллын өгсүүр уулзвар, Зүүн түрүү,
Гандан замд давс цацахаар няраваас 4400 кг давс авсан ч 2021.01.25-нд бүтэн
өдөр “хог тээвэр”-т явсан, жолооч Г.Ганбат 2021 оны 12 сарын 15-нд няраваас “төв
зам хороолол өөд давс цацах”-аар няраваас 1800 кг давс авсан ч уг өдөр “хог
тээвэр”-т явсан байх ба сахиул Ц.Даариймаагийн гар ноорог дэвтэрт складаас
2021.12.15-нд Г.Ганбатад “10 шуудай давс” өгсөн байх жишээтэй, инженер
Д.Гантулга 2021 оны 01 сарын 25-нд “01-р сарын 24-нд орсон цасанд /замд/”
утгатайгаар 1300 кг давс авсан ч хэн, хаана цацсан нь тодорхойгүй.
▪ Атмор ХХК-иас 2-р сард 588.0 мянган төгрөгөөр 3 ш ус халаагч,
Ю.Энхбаяраас 2-р сард 172.5 мянган төгрөгөөр 3 ш том гишгүүр /банны/, 3 ш
жижиг гишгүүр /банны/, 9 ш өлгүүр /банны/, 3 ш хөшиг, 3 ш хөшиг тогтоогч нийт
1,958.6 мянган төгрөгөөр авсныг орлогодоогүй, 11-р сард ажилд томилогдсон
иргэн Б.Энхчимэгийн нэр дээр Сити 00-д тавьж олгосноор нярав шаардах хуудас
бичиж санхүүгийн баримтад хавсаргасан.
▪ Б.Мөнхцэцэгээс 2021 оны 01 сарын 28-нд авсан 3500 төгрөгийн 1 ш
блезна, 3000 төгрөгийн хогийн уут, 3500 төгрөгийн комет цэвэрлэгээний
материалыг 2021 оны 02 сарын 17-нд сахиул Л.Норжинсүрэнд тавин олгосон ч
тайланд зарлагадалгүй оны эцэст аж ахуйн материалын тайланд үлдэгдэлтэй, мөн
Б.Мөнхцэцэгт 2021 оны 10 сарын 12-нд нэхэмжлэх, зарлагын баримтгүй 318.2
мянган төгрөг материалын үнэнд шилжүүлсэн, нярав 10-р сарын барилга завсарын
тайланд Б.Мөнхцэцэгээс 318.2 мянган төгрөгийн 13 нэр төрлийн цэвэрлэгээ, аж
ахуйн материал авсанаар орлогодсон, үүнээс 108.2 мянган төгрөгийн материалыг
цэвэрлэгээ үйлчилгээ, аж ахуйд хэрэглэсэн ч оны эцэст бэлэн байгаагаар
үлдэгдэлтэй тайлагнасан.
▪ Чимэгт ундрам ХХК-иас 38,000 төгрөгөөр олгой хаймарыг 2021 оны 01
сарын 20-нд авсан атал 2020 оны 12 сарын 23-ны шаардах хуудсаар жолооч
Т.Болдбаатарт тавьж олгосон баримттай.
2. Агуулахын бүртгэл огт хөтөлдөггүй.
3. Гэрээгээр тохиролцсон ажлыг актаар хүлээн авдаггүй.
4. Нийтийн тээврээр үйлчлүүлсэн тасалбарын орлого, сар шинийн баяраар
ахмад настандаа үзүүлэх хүндэтгэлийн 280.0 мянган төгрөгийг бэлнээр хүлээн
авсан ч бэлэн мөнгөний гүйлгээний тайлан гаргаагүй, 14 ахмад настандаа тус бүр
20,000 төгрөг олгосон гэх ч хүлээлгэн өгсөн баримтад ахмадуудын гарын үсэг
зурагдаагүй.
5. Ажилтан, албан хаагчдын цагийг ирсэн, явсан цаг минутаар нь
бүртгэдэггүй автоматаар бүртгэдэг /900
-1300
-1400
-1800/, ажлын цаг ашиглалтын
бүртгэлийг хэн бүртгэсэн нь тодорхойгүй цаг бүртгэгч огт гарын үсэг зураагүй, 1
дүгээр сарын цаг ашиглалтын бүртгэл, 10 дугаар сард ажлын цагийн тооцоо
гаргаагүй, 2021 оны 04 сарын 28-нд 36 ажилтан, 2021 оны 04 сарын 29-нд 40
ажилтан, 2021 оны 04 сарын 30-нд 40 ажилтан ажилдаа ирээгүй байхад, зарим
ажилтан өглөө ажилдаа ирээд завсарласан, завсарлаад ирсэн, тарсан цаг
бүртгэгдээгүй байхад, цагийн бүртгэлд огт ажилласан цаг бүртгэгдээгүй байхад
18
ажилласнаар цалин бодож олгосон, ажлын цагийн тооцоог ажлын цаг ашиглалтын
бүртгэл үндэслэж гаргадаггүй.
6. Байгууллагын даргын тушаалаар ажилтан албан хаагчдыг ажлаас
чөлөөлсөн ч буцаан томилсон шийдвэргүйгээр 4 ажилтанд 6,879.9 мянган
төгрөгийн цалин олгосон. Үүнд:
— Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн даргын 2021 оны 04 сарын
30-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Б.Отгонбаярыг 2021 оны 04 сарын 30-ны
өдрөөр тасалбар болгон цахилгаанчины албан тушаалаас чөлөөлсөн ч 2021 оны
07 -12-р сард 3,244.1 мянган төгрөгийн цалин олгосон.
— 2021 оны 06 сарын 15-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Т.Бат-Ирээдүйг
06 сарын 15-ны өдрөөс ачигчийн албан тушаалаас чөлөөлсөн ч 2021 оны 8-12-р
сард 2,495.8 мянган төгрөгийн цалин олгосон.
— 2021 оны 07 сарын 08-ны Б/36 дугаар тушаалаар Х.Мөнх-Очирыг 2021 оны
07 сарын 08-ны өдрөөс Автопаркийн менежерийн албан тушаалаас чөлөөлсөн ч
2021 оны 8-р сард 640.8 мянган төгрөгийн цалин олгосон.
— Р.Батзоригийг ачигчийн албан тушаалд томилсон тушаалгүйгээр 2021 оны
12-р сард 499.2 мянган төгрөгийн цалин олгосон.
7. Байцаагч В.Уранчимэг 08 сараас 12 дугаар сард, жолооч Б.Цэрэнтогтох
11 сарын 08-ны өдрөөс, Талбайн үйлчлэгч Ш.Чулуунбаатар 11-12-р сард тус тус
ажиллаагүй, чөлөөлсөн тушаал байхгүй.
8. Эд хөрөнгийн тооллогын комисст бүртгэлийн программаас үндсэн
хөрөнгө, бараа материалын тооллогын бүртгэлийг хэвлэн гаргаж, тоолуулдаг,
тооллогын комисс тооллогоор бэлэн тоологдсон хөрөнгө, материалыг нэгтгэж
“тооллогын бүртгэл” гаргаагүй, программаас гаргасан тооллогын бүртгэлд гарын
үсэг зурсан, эд хөрөнгийн тооллогын бүртгэл, няравын тайлан нь нягтлан бодох
бүртгэлийн тайлангийн үлдэгдлээс илүү, дутуу илэрхийлэгдсэн байхад нягтлан
бодогч хянаж, тооцоог бодож эцсийн үр дүнг тогтоогоогүйгээр нягтлан бодох
бүртгэлийг хөтөлж, тайлан тэнцэл гаргасан, байгууллагын даргын тушаалаар
“ашиглагдах хугацаа дууссан, шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь
эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон” гэж тооллогын
комиссын хурлын тэмдэглэлийг үндэслэн хагас, бүтэн жилээр нийт 56,570.3
мянган төгрөгийн бараа материалыг акталж, данс бүртгэлээс хассан, гэвч үүний
41,137.2 мянган төгрөгийн материалыг 2021 онд төсвийн хөрөнгөөр бэлтгэсэн,
актлах бараа материалын асуудлаар байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл
хуралдаагүй, тооллогын комисс дээрх данснаас хассан бараа материалыг
тооллогоор байхгүй байсан, эвдэрсэн, цоорсон, ялзарсан гэж тооллогын
бүртгэлээс хасуулж актлуулах санал оруулсан.
9. 2021 онд төсвийн хөрөнгөөр бэлтгэсэн дараах барилга засварын
материалыг оны эцэст биет байдлаар бэлэн байгаа мэтээр үлдэгдэлтэй тайлагнасан.
Үүнд: Булган барилга ХХК-иас 2,700.0 мянган төгрөгөөр 200 шуудай цемент, Арвин
ган бумба ХХК-иас 4,347.0 мянган төгрөгөөр 322 уут цемент, П.Мөнхжаргалаас
4,163.0 мянган төгрөгөөр 20.82м2 вакум цонх, Бурмаагаас 1,500.0 мянган төгрөгөөр
600 ширхэг банз /грашийн дээврийн прус/, Анх-Өлзийгөөс 379.0 мянган төгрөгөөр
банз, Эрдэнэбармат ХХК-иас 177.5 мянган төгрөгөөр блокны тор, бэхэлгээ, тоосго
тор, А.Анхбаяраас 1,660.0 мянган төгрөгөөр 10 ш угальник, 6 ш квадрат 40*40, 8 ш
квадрат 40*60, Булган БМ ХХК-иас 4,545.0 мянган төгрөгөөр 52 ш хөөс /граш
хаалга/, 120 м квадрат 60*40, 60 м квадрат 40*40, 218 м төмөр, 2 хайрцаг шруп, Эм
19
Эс Эн Хэйт ХХК-иас 12,567.2 мянган төгрөгийн конторын барилгын дотор
халаалтын шугмын материалаас 10,457.6 мянган төгрөгийн материалыг, Булган
аураг ХХК-иас 2,537.7 мянган төгрөгийн барилгын материалаас 2,299.1 мянган
төгрөгийн материалыг, мөн 1,137.2 мянган төгрөгөөр авсан материалаас 9.0 мянган
төгрөгийн 2 кг хадаас, Дэлгэрцогтоос 920.2 мянган төгрөгөөр барилгын материал
нийт 36,633.8 мянган төгрөгийн материалаас 33,157.4 мянган төгрөгийн
материалыг оны эцэст үлдэгдлээр гаргасан.
10. Жолооч нар жолоочийн тооцооны хуудсыг өдөр тутам хөтөлдөггүй,
сарын эцэст шатахуун олгох зөвшөөрлийн бичгээр хэзээ, ямар зориулалтаар,
хичнээн литр шатахуун авсан байна түүнийг жолоочийн тооцооны хуудаст хуулж
бичдэг, нягтлан бодогч шатахууны тооцоог бодож акт үйлддэггүй, олгосон
шатахууны хэмжээгээр шууд зардалд бичдэг, шатахууны тайланг сар бүр гаргасан
байгаа ч бүх саруудад нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаагүй, нярав 3
жолоочид олгосон гэх 3 өдрийн шатахуун олгох зөвшөөрлийн бичгийг гараар
бичиж хавсаргасан /жолооч Д.Гантөмөрт 2021 оны 10 сарын 28-ны 130 дугаар
шатахуун олгох зөвшөөрлийн бичгээр 39.9 мянган төгрөгийн 15 л дизель түлш,
жолооч Д.Төмөр-Очирт 2021 оны 10 сарын 31-ны шатахуун олгох зөвшөөрлийн
бичгээр 26.6 мянган төгрөгийн 10 л дизель түлш, жолооч С.Баатарчулуунд 2021
оны 06 сарын 23-ны шатахуун олгох зөвшөөрлийн бичгээр 33.9 мянган
төгрөгийн 15 л түлш/, Шунхлайпетролиум ХХК-иас 2,164.5 мянган төгрөг,
Содмонгол групп ХХК-иас 7,270.9 мянган төгрөг, НИК ХХК-иас 60,445.1 мянган
төгрөг нийт 69,880.5 мянган төгрөгийн түлш шатах тослох материал худалдан
авсан ч тус байгуулагатай тооцоо нийлж акт үйлдээгүй.
11. Булган сумын иргэн Д.Гантөмөрийг жолоочийн албан тушаалд томилсон
тушаал гаргалгүй жолооч Ц.Алтанхуягийн оронд 55-31 БУА портер автомашины
жолоочоор 2021 оны 08-р сарын 19-22, 24-ны өдрүүдэд, жолооч Б.Цэрэнтогтохын
оронд /эмнэлэгт хэвтсэн, ээлжийн амралттай/ 27-14 БУА кама автомашины
жолоочоор 2021 онд 08-р сарын 25-27, 30-ны өдрүүдэд, 09-р сарын 02-03, 06-11,
13-17, 20-24, 27-30-ны өдрүүдэд, 10-р сарын 01, 04-08, 11-15, /18-19-нд
засвартай/, 20-22, 25-29-ны өдрүүдэд тус тус “хог тээвэр”-ийн ажлыг гүйцтгүүлсэн,
ажилласан хугацааны цалинг олгохдоо гэрээний дагуу ажиллуулсан мэтээр дарга
А.Ганболд, инженер Д.Гантулга нар “2021 оны 09 сарын 01-ээс 2021 оны 10 сарын
15-ны өдрийг дуустал Булган сумын төвд орон нутгийн замын нөхөөс хийлгэх”
утгатай гэрээг хуурамчаар бүрдүүлэн иргэн Д.Гантөмөртэй байгуулж, нягтлан
бодогч Л.Тунгалаг 09-р сард ажлын 22 өдрийн ажлын хөлс 500.0 мянган төгрөгөөс
ЭМНДШимтгэлд 46.5 мянган төгрөг, ХХОАТатварт 25.4 мянган төгрөг суутгаж гарт
428.2 мянган төгрөгийг нэмэлт санхүүжилтийн данснаас, 10-р сард ажлын 21
өдрийн ажлын хөлс 500.0 мянган төгрөгөөс ЭМНДШимтгэлд 46.5 мянган төгрөг,
ХХОАТатварт 25.4 мянган төгрөг суутгаж гарт 428.2 мянган төгрөгийг үндсэн
дансны санхүүжилтээс тус тус олгосон, иргэнийг томилсон тушаал гаргалгүй
ажиллуулсанаар 08-р сард олгогдох ажлын 9 өдрийн цалин хөлсийг олгоогүй,
хохироосон байна.
12. 04-63 БУН портер автомашины жолооч, Булган сумын иргэн Г.Ганбатыг
жолоочийн албан тушаалд томилсон тушаал гаргалгүй 2021 оны 10-р сарын 14-15,
18-19, 21-22, 24-29-ний өдрүүдэд “ногоон байгууламж”, “хог тээвэр”-ийн ажлыг
гүйцэтгүүлсэн атал дарга А.Ганболд, ня-бо асан Л.Тунгалаг нар “2021 оны 10
сарын 15-аас 2021 оны 11 сарын 30-ныг дуустал автограшийн барилгын ажлыг
20
ашиглалтад орох хүртэл гүйцэтгүүлэх” гэрээг байгуулж, 10-р сард нэг өдрийн
ажлын хөлсийг 28000 төгрөгөөр тооцож 12 өдрийн ажлын хөлс 336,000 төгрөгөөс
ЭМНДШимтгэл, ХХОАТатвар суутгаж гарт 287,624 төгрөг олгосон байна. Гэвч
иргэн Г.Ганбат автограшийн барилга дээр ажиллаагүй дээрх хугацаанд хог тээвэр,
ногоон байгууламжийн ажил гүйцэтгэсэн, иргэнд ажилласан хугацааны цалинг
олгохдоо гэрээний дагуу ажиллуулсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн ажлын
хөлс олгосон.
13. Нийтийн тээврийн автобусаар буриадын хороо, зүүн түрүүний чиглэлд 1,
3, 9, 10, 11, 12-р саруудад явж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлсэн гэх
баримт материалуудыг шалгахад нийтийн тээврээр үйлчилсэн зарим саруудын
баримтууд, бэлэн мөнгө хүлээн авсан хүлээлгэн өгсөн баримтууд зэрэг холбогдох
бусад баримт материалууд бүрэн гүйцэт ирүүлээгүй, дутуу. Нийтийн бие засах
газар, халуун ус ажиллуулсан ч холбогдох нэг ч баримт ирүүлээгүй. Мөн нэмэлт
санхүүжилтийн дансанд модны үнэ гэж 2,250.0 мянган төгрөгийн орлого орсон ч
хичнээн аж ахуйн нэгж, байгууллага төлөх жагсаалт баримт байхгүй, ирүүлээгүй.
14. Золбин нохой, муур устгахад зориулж 2021 оны 03 сарын 13-нд 100
ширхэг, 2021 оны 09 сарын 24-нд 100 ширхэг нийт 200 ширхэг бууны сум тавьж
олгосон ч гэрээ, холбогдох баримт материалыг санхүүгийн баримтад хавсаргаж
архивлаагүй.
15. Няравын гаргасан бараа материалын тайлангийн дүн, санхүүгийн
тайлан дахь дүн хоорондоо зөрүүтэй. Хүснэгтээр харуулбал:
/төгрөгөөр/

Тайлан
нэр
Утга
Няравын бараа
материалын
тайлангийн дүн
Санхүүгийн
тайлан
дахь дүн
Зөрүү Шалтгаан
1
Аж ахуйн
материал
/35420/
Эхний үлдэгдэл 21,962,400 21,963,650 1,250 зөрсөн
Зарлага 25,245,450 25,485,450 240,000
Нярав жилийн эцэст
акталсан материалыг
зарлагадаагүй
Эцсийн
үлдэгдэл
23,280,000 23,041,250 238,750
2
Хүнс
/гэрэлтүү
лгийн
хэрэгсэл/
35460/
Эхний үлдэгдэл 3,825,600 3,826,850 1,250 зөрсөн
Орлого 5,167,000 14,903,354 9,736,354
Нярав 9,979,354 төгрөгийн
үнэтэй 77 ширхэг лед
гэрлийн толгойг
орлогодоогүй. Ня-бо Очир
шонхор ХХК-иас авсан
237,500 төгрөгийн хүнс,
Булган аураг ХХК-иас
авсан автерка
орлогодоогүй.
Зарлага 8,390,100 8,147,100 243,000
Ня-бо Очир шонхор ХХКиас авсан 237,500
төгрөгийн хүнс, Булган
аураг ХХК-иас авсан
автерка зарлагдаагүй.
Эцсийн
үлдэгдэл
602,500 10,583,104 9,980,604
3
Сэлбэг
хэрэгсэл
/35430/
Зарлага 18,422,476 18,484,476 62,000
Нярав жилийн эцэст
акталсан материалыг
зарлагадаагүй
Эцсийн
үлдэгдэл
11,369,400 11,307,400 62,000
21
4
Барилгын
засварын
материал
/35450/
Орлого 100,207,580 96,044,580 4,163,000
Нярав иргэн
П.Мөнхжаргалаас авсан
вакум цонхыг 9 сард
орлогод авсан мөртөл
дахин 10 сард орлогодсон.
Зарлага 30,910,250 72,546,120 41,635,870
ТҮА-ийн даргын тушаалыг
үндэслэж ня-бо данснаас
хассан.
Эцсийн
үлдэгдэл
87,675,430 41,876,560 45,798,870
16. Жолооч нарт 26 нэр төрлийн 39 ширхэг 3,459.5 мянган төгрөгийн сэлбэг
хэрэгслийг 2018-2020 онд тавьж олгосон ч тухайн онуудад зарлагадалгүй 2021 онд
зарцуулсан мэтээр тайлант оны 03 сарын тайланд зарлагадсан, тухайн онуудад
байхгүй сэлбэг хэрэгслийг биет байдлаар бэлэн байгаагаар тайлагнаж ирсэн
байна. /2018-2020 онуудын 9 ширхэг шаардах хуудас хавсаргасан байна./
№ Жолоочийн нэр
Шаардах хуудас
огноо Зориулалт
Тавьж олгосон сэлбэг
хэрэгсэл
Мөнгөн
дүн
1 С.Баатарчулуун 2018.01.18 КАМА 13-10 БУЛ хог
тээвэрт
олгой хаймар-1ш*35.000₮+гавал
1*170.000₮
205,000
2 Л.Баяраа 2018.05.14 11-17 БУЛ нийтийн
тээвэрт
ДУГуй-2ш*150.000₮ 300,000
3 Д.Отгонбаяр 2019.03.28 24-02 БУА засвар
1-р өнгө-1ш*46.000₮+хөх помп –
1*35.000₮+астачер 1*230.000₮
311,000
4 С.Баатарчулуун 2019.09.30 КАМА 13-10 БУЛ Аккумлятор-1ш*385.000₮ 385,000
5 Г.Гансүх 2019.09.30 12-64 БУЛ машины
сэлбэг
урд наклад-4*30.000₮+урд тэлэгч3*45000₮+их биений укладаш1*45000₮+гавал жийрэг
1*15000₮+стуць1*200.000₮+астачер-1*250.000₮
765,000
6 Д.Отгонбаяр 2020.06.03 24-02 БУА засвар
салхин шил-1*130.000₮+татах
релей-1*35000₮+үзүүр-1*15000₮
180,000
7 Ц.Алтанхуяг 2020.06.18
Т-165-д /булдозер
хүнд даацын
машин/ 36-84 УН
астачер-1*385.000₮ 385,000
8 У.Базаррагчаа 2020.06.18 34-51 бул делика
машинд сэлбэг авах
5 бул-2*70.000₮+агаар шүүгч1*30.000₮+кондешин агаар шүүгч1*15.000₮+өндгөн тулгуур2*40.000₮+тайга рулийн2*35.000₮+босоо тэнцүүлэгч2ш*180.000₮
371,000
9 У.Базаррагчаа 2020.06.21
34-51 бул делика
машины засвар
үйлчилгээнд
боронзон түлк-1*20.000₮+дугуй2*150.000₮+түлк-1*7500₮+дугуй2*85000₮
557,500
17. 2021 онд төрийн байгууллага, аж ахуйн нэгжтэй хог хаягдлыг ачиж
тээвэрлүүлэхээр байгуулсан үдэгдсэн “Хамтран ажиллах гэрээ”-г шалгахад;
Тохижилт үйлчилгээний ангийн дарга асан Л.Чимгээ, Б.Баасанжаргал нарын гарын
үсэгтэй хог хаягдлыг ачиж тээвэрлүүлэхээр байгуулсан гэрээний он, сар өдрийн
оныг “2021 он” болгон засварлаж, хавсаргасан байна.
18. Шилэн дансны цахим хуудсанд 2021 онд мэдээлбэл зохих 165
мэдээллээс 6 мэдээллийг хугацаа хоцроож, өмч хөрөнгө захиран зарцуулахтай
холбоотой 12 тушаалыг огт байршуулаагүй, “санхүүгийн хагас, бүтэн жилийн
тайлан”, “цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий
орлого, зарлагын мөнгөн гүйлгээ”, “таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй
22
худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” “худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”
мэдээллүүдийг “0” гэж мэдээлэл байршуулаагүй.
19. Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2021 оны 12 сарын 27-
ны өдрийн хурлаар шинээр баригдсан граж 76,501.6 мянган төгрөг, склад 16,627.0
мянган төгрөг, гадна дулааны шугам 80,500.0 мянган төгрөг нийт 173,628.6 мянган
төгрөгөөр үнэлсэн, нягтлан бодогч байгууллагын өмч хамгаалах байнгын
зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэж данс бүртгэлд тусгасан нь аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 17 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн
өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах
журам”-ын 3.1-д /Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь улсын болон орон нутгийн
төсөв, эрх бүхий байгууллагаас баталсан хөрөнгө оруулалтын жагсаалт, төсвийн
шилжих үлдэгдэл, өөрийн үйл ажиллагааны илүүдэл зардлаас шинээр худалдан
авсан буюу үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд болон төсөл хөтөлбөрийн
хүрээнд бий болсон, ……бүхий л эх үүсвэрийн хүрээнд олж авсан үндсэн
хөрөнгийг тухай бүрд нь Өмчийн албанд албан бичгээр мэдэгдэж, хянуулсны
дараа байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэнэ./ заасныг зөрчсөн.
20. Орон нутгийн төсвийн 219.4 сая төгрөгөөр Тохижилт үйлчилгээний
ангийн барилгын гадна фасадны засвар, гадна инженерийн шугам сүлжээний
болон дотор халаалтын шугмын ажлыг гүйцэтгүүлж, шинээр автомашины граж,
склад барьж байгуулсан ч гадна инженерийн шугам сүлжээний 80.5 сая төгрөгийн
ажлаас бусад бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг зохион
байгуулаагүй нь Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.4-д /Тендер
шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт
өртгийг үндэслэл болгоно./, 8.5-д /Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд
багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх
зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг
хориглоно./ заасан заалтуудыг зөрчсөн.
АВСАН АРГА ХЭМЖЭЭ, МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА,
ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨН БАЙДАЛ
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж таслан зогсоох зорилгоор
улсын /ахлах/ байцаагчийн 8 актаар 4,970.7 мянган төгрөгийн төлбөрийн акт
тогтоосноос 7 актаар тогтоосон 4,806.2 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэх, 1
актаар тогтоосон 164.5 мянган төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэж, 15 заалттай
улсын байцаагчийн 1 албан шаардлага хүргүүлж, 8 ажилтан, албан тушаалтанд
мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
ДҮГНЭЛТ
Булган сумын Тохижилт үйлчилгээний анги нь санхүү, нягтлан бодох
бүртгэлийн чиглэлээр дотоодын хяналтыг хэрэгжүүлээгүй, өмнөх санхүүгийн
хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, таслан зогсоохоор ажил
зохион байгуулаагүй, бараа материалыг тавьж олгох бүрдээ анхан шатны
баримтаар олгодоггүй дараа нь шаардах хуудас бичүүлдэг, анхан шатны
баримтын бүрдэлгүй, анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил гүйлгээг
бүртгэдэг, гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлыг актаар хүлээн авдаггүй, томилсон
тушаал шийдэргүйгээр иргэнийг ажиллуулж ажилласан хугацааны цалинг
23
олгохдоо гэрээгээр ажил гүйцэтгүүлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн
цалинжуулдаг, нярав бууны сум байгууллагадаа худалдаж зөрүү мөнгийг авдаг,
барилга байгууламж, албан хэрэгцээнд хэрэглэсэн байхгүй бараа материалыг оны
эцэст биет байдлаар байгаа мэтээр үлдэгдлээр тайлагнадаг, тайлант онд
бэлтгэсэн бараа материалыг эвдэрсэн, цоорсон, ялзарсан гэж байгууллагын
даргын тушаал гарган акталж данс бүртгэлээс хасдаг, амралтын цалин,
хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг цалинтай давхардуулж, амралтын
хоногийг үндэслэлгүйгээр нэмж илүү цалин олгодог, үндсэн баримтгүйгээр иргэнд
ажлын хөлс илүү олгосон, нярав өөрөө шаардах хуудас бичдэг, цохуулсан
шаардах хуудаст материал, материалын тоо ширхэгийг нэмж бичиж тайлагнадаг
зэргээс анхан шатны баримтын бүрдэлт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт
хангалтгүй, санхүүгийн сахилга хариуцлага сул байна гэж дүгнэлээ.
ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ
Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн
өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад
хууль тогтоомж, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах
Санхүүгийн үйл ажиллагаандаа дотоодын хяналт шалгалтыг тогтмол хийж
санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх
Сангийн сайдын 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар
батлагдсан маягт, зааврын дагуу анхан шатны баримтуудыг хөтөлж, гарын үсгийн
бүрдлийг бүрэн хангуулах
Шилэн дансны тухай хууль, журам, захирамж, шийдвэрүүдийг хэрэгжүүлж
биелэлтийг тооцож, хариуг улирал тутам бичгээр ирүүлэх
Илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож, шалгалтын мөрөөр тодорхой ажил
зохион байгуулан улсын /ахлах/ байцаагчийн өгсөн акт, албан шаардлагын
биелэлтийг бүрэн хангуулж, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны дотор аймгийн Засаг
даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд албан бичгээр болон
sankhuu_audit_bu@yahoo.com хаягаар хариу ирүүлэх
БИЧСЭН:
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН
УЛСЫН БАЙЦААГЧ Ж.ОЮУН
ХЯНАСАН:
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН
УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Б.БАТТУЛГА
2