2022 оны 11 дүгээр сарын мэдээ

НЭГ. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЗОРИЛГО
Монгол Улсын Сангийн сайдын баталсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн СХШХ/06 дугаар удирдамж, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт аудитын албаны даргбн баталсан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/19 тоот удирдамжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор айл өрх, зарим аж ахуйн нэгж, байгууллагад цахилгаан, дулаан, ус, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн үнийн хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотой үйлчилгээ үзүүлсэн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хөнгөлөлт, чөлөөлөлт, үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн тооцоог шалгаж, дүгнэлт гаргахад оршино
ХОЁР. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БҮРЭЛДЭХҮҮН, ХУГАЦАА
Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Анхбаяр ахалж Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Оюун, Л.Цэрэнбүтэд, дотоод аудитор П.Азхишиг, С.Бямба-Очир нар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв.
ГУРАВ. ШАЛГАЛТАНД ХАМРАГДСАН АСУУДЛУУД
Булган аймгийн “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний Булган салбарын хэргэлэгч, аж ахуйн нэгжийн цахилгааны хөнгөлөлт, чөлөөлөлт, төлбөр тооцоолол, “Булган мээж” ТӨХК-ний ус, дулааны хөнгөлөлт, чөлөөлөлт, Булган аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс цахилгаан, дулааны тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд, Булган сумын хот тохижилт үйлчилгээний анги хог хаягдлын үнийн хөнгөлөлтийг төрөөс хариуцан төлсөн талаархи судалгаа, Булган аймгийн Засаг даргаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн 2021 оны 02 сарын 11-ний 01/184 тоот, 2021 оны 11 сарын 22-ны 01/1319 тоот албан бичиг, санхүүжилт хүссэн нэхэмжлэхийн хамт, Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор төрөөс хариуцах энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн дүнг аймгийн 16 сум, 1 тосгоны 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын дуустал хог хаягдлын үйлчилгээний хураамжийн гүйцэтгэлээр тооцсон судалгаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлсэн сумд, тосгоны хог хаягдлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн сарын ажлын тайлангийн нэгтгэл, Татварын ерөнхий газраас ирүүлсэн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөвлөгөө, гүйцэтгэл, аймгийн Бу.Бусад нэр заагдаагүй орлогын 100040000955 дугаар дансны хуулга зэрэг баримт материалуудад тулгуурлан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн орлого, хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Б.Бумцэндээс холбогдох судалгаа, баримт материалыг цахимаар авч, асууж тодруулах лавлах байдлаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.
ДӨРӨВ. ШАЛГАЛТАНД ХАМРАГДСАН ОБЪЕКТЫН ТАЛААРХ
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Булган сумын 5-р багт байрлах “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний Булган салбар нь Булган аймгийн 11 сум, 2 баг, Архангай аймгийн 5 сум, Хөвсгөл аймгийн 4 сумдын айл өрх аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг гйүцэтгэдэг байна. “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь бид найдвартай, чанартай эрчим хүчийг түгээхдээ хэрэглэгчээ хүндэлж, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн, аюулгүй ажиллагааг ханган ажиллана гэсэн эрхэм зорилготойгоор ажиллаж байна.
Булган аймгийн хэмжээнд Булган мээж ОНӨХХК, Долоон бар ХХК, Хишигдулаан ХХК, Илчитхутаг ОНӨААТҮГ, Тэшиг ус ОНӨААТҮГ, Хит повер тэч ХХК, Ану сервис ХХК гэсэн 7 тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй аж ахуй нэгжүүд 13 суманд дулаан түгээх хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан дулаанаар найдвартай тасалдалгүй ханган ажилласан байна.
ТАВ. ӨМНӨХ ШАЛГАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК–ний Булган салбар, Булган сумын тохижилт үйлчилгээний ангид өмнөх онуудад Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор айл өрх албан байгуууллага, аж ахуйн нэгжид цахилгаан, дулаан, усны хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт, чөлөөлөлт, төлбөрийн тооцоололтой холбоотой хяналт шалгалт хийгдээгүй байна.
Эрчим хүчний зохицуулах хороо, хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран Булган аймгийн дулааны хөнгөлөлт, цэвэр бохир усны хөнгөлөлт, усны алдагдлыг шалгасан гэх боловч тухайн байгууллагад шалгалттай холбоотой ямар нэгэ баримт материал байхгүй байна.
ЗУРГАА. ШАЛГАЛТЫН ЯВЦАД ХИЙГДСЭН АЖИЛ, ШАЛГАЛТАНД
ХАМРАГДСАН АСУУДЛУУД
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор айл өрх, зарим аж ахуйн нэгж, байгууллагад цахилгаан, дулаан, ус, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн үнийн хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотой үйлчилгээ үзүүлсэн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хөнгөлөлт, чөлөөлөлт, үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн байдалд дараах асуудлуудыг хамруулан шалгалаа.
1. Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолд заасан нөхцөлийг төрөөс хөнгөлөлт эдэлсэн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хамрагдалт хангасан эсэх,
2. Тус тогтоолын дагуу цахилгаан, хог хаягдлын хөнгөлөлт үзүүлсэн аж ахуйн нэгжийн хөнгөлөлт, чөлөөлөлт, үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн тооцоог шалгаж дүгнэлт гаргах,
3. Улсын төсвөөс цахилгаан хогны хөнгөлөлтөд төлсөн нийт төлбөрийн хэмжээ үнийн дүн,
4. ЭХЗЗөвлөлөөс олгосон цахилгаанаар хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид, тэдгээртэй гэрээ байгуулсан хэрэглэгчид,
5. Засгийн газрын 211 дүгээр тогтоолд заасан хөнгөлөлтөд хамрагдахгүй 9-н чиглэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулагчид, хэрэглэгчийн барилга, обьектод байгаа эсэхийг тогтоох, гэрээний эх үүсвэрт оруулсан хэрэглэгчдийг мэдээллээ үнэн зөв ирүүлсэн эсэхийг шалгах, илэрсэн зөрчлийг арилгах, төлбөрийн залруулга хийх ажлыг зохион байгуулах, эх үүсвэрт өөрчлөлт орсон эсэх, гэрээнд тусгагдаагүй эрх үүсвэрийг шалгах,
6. Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолын 1-р зүйлд заасан төрөөс хариуцах төлбөрт хамрагдахгүй зарим аж ахуйн нэгжүүд төрөөс хариуцах төлбөрт хамрагдах зарим аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжид түрээсийн гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулж хөнгөлөлтөнд хамрагдсан эсэхийг илрүүлэх,
7. Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолын 1-р зүйлд заасан төрөөс хариуцах төлбөрт хамрагдах зарим аж ахуйн нэгжүүд төрөөс хариуцах төлбөрт хамрагдахгүй аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламжид түрээсийн гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулж хөнгөлөлтөнд хамрагдах явцад зөрчил гарсан эсэх,
8. Хэрэглэгчийн эрчим хүчний төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй ижил хэмжээгээр тооцож нэхэмжилсэн эсэх,
9. Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолын 3 дугаар заалтад “Цахилгаан дулааны эрчим хүч дулааны уур, цэвэр, бохир усны эх үүсвэр болон шугам сүлжээ, түгээлтийн техникийн хүчин чадлын боломжит хэмжээтэй уялдуулан үйлчилгээний төлбөр, хураамжийг төрөөс хариуцан төлөх хэрэглээг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй жишиж, энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг одоо мөрдөгдөж байгаа батлагдсан тарифт хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар тус тус тооцож…. “гэж заасныг хэрэгжүүлсэн эсэх,
6.1. Цахилгааны талаар:
6.1.1 Хөнгөлөлтөд хамрагдсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын талаар:
“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ны Булган салбар нь Булган Архангай, Хөвсгөл аймгуудын 20 сум 2 багийн айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангадаг ба 2020 онд 10448 өрхийн 71,013,047.03 төгрөг, аж ахуйн нэгжийн 64,493,432.59 төгрөг, 2021 онд 151360 өрхийн 2,878,657,705.84 төгрөг, 14718 аж ахуйн нэгжийн 1,549,101,946.12 төгрөг, 2022 онд 66406 өрхийн 1,193,625,013.41 төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан ба хөнгөлөлт, чөлөөлтөд Засгийн газраас нийт 5,756,891,144.93 төгрөгийг шилжүүлсэн байна.
6.1.2. Хөнгөлөлтөд хамрагдсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хөнгөлөлт,чөлөөлөлтийн талаар:
Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор 2020 онд Булган аймгийн 11 сум 2 багийн 6443 айл өрх 42,959,115.29 төгрөг, 524 аж ахуйн нэгж байгууллага 43,542,333.90 төгрөг, Архангай аймгийн 5 сумын 1815 айл өрх 12,910,663.72 төгрөг, 170 аж ахуйн нэгж байгууллага 6,185,311.78 төгрөг, Хөвсгөл аймгийн 4 сумын 2190 айл өрх 15,143,268.02 төгрөг, 170 аж ахуйн нэгж байгууллага 14,765,786.91 төгрөг, нийт 10448 айл өрх 71,013,047.03 төгрөг, аж ахуйн нэгж байгууллага 64,493,432.59 төгрөгийн, 2021 онд Булган аймгийн 11 сум 2 багийн 693110 айл өрх 1,908,162,879.74 төгрөг, 8499 аж ахуйн нэгж байгууллага 1,049,630,413.51 төгрөг, Архангай аймгийн 5 сумын 26955 айл өрх 436,611,994.69 төгрөг, 2445 аж ахуйн нэгж байгууллага 195,367,257.02 төгрөг, Хөвсгөл аймгийн 4 сумын 31295 айл өрх 533,882,831.41 төгрөг, 3234 аж ахуйн нэгж байгууллага 304,104,275.59 төгрөг, нийт 151360 айл өрх 2,878,657,705.84 төгрөг, аж ахуйн нэгж байгууллага 1,549,101,946.12 төгрөгийн, 2022 онд Булган аймгийн 11 сум 2 багийн 40192 айл өрх 765,868,320.23 төгрөг, Архангай аймгийн 5 сумын 14326 айл өрх 222,081,163.13 төгрөг, Хөвсгөл аймгийн 4 сумын 11888 айл өрх 205,675,530.05 төгрөг, нийт 66406 айл өрх 1,193,625,013.41 төгрөгийг хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулсан байна.
6.1.3. Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолын 1-р зүйлд заасан төрөөс хариуцах төлбөрт хамрагдах зарим аж ахуйн нэгжүүд төрөөс хариуцах төлбөрт хамрагдахгүй аж ахун нэгжүүд түрээсийн гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулж хөнгөлөлтөд хамрагдсан эсэх
Засгийн газрын 211 дүгээр тогтоолд заасан хөнгөлөлтөд хамрагдахгүй 9-н чиглэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулагчид, хэрэглэгчийн барилга, обьектод байгаа эсэхийг тогтоох, гэрээний эх үүсвэрт оруулсан хэрэглэгчдийг мэдээллээ үнэн зөв ирүүлсэн эсэхийг шалгахад Төрийн банкны салбар нь Булган хүнс ХХК-ны байранд, Булган ХААН банкны Жаргалант салбар нь Булган ALL MART худалдааны төвд тус тус үйл ажиллагаа явуулдаг ба эдгээр аж ахуйн нэгжүүд нь цахилгаан эрчим хүчний тусгай тоолуурыг суурилуулсан байна.
Булган аймагт үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэдэг Скайтел, Мобиком, Юнител, жи мобайл, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж байгаа Фишн Фанд ББСБ зэрэг нь Засгийн газрын 2020 оны 12 сарын 13-ний өдрийн 211 дугаар тогтоолын дагуу цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаагүй байна.
6.1.4.Хэрэглэгчийн эрчим хүчний төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй ижил хэмжээгээр тооцож нэхэмжилсэн талаар:
Хэрэглэгчийн эрчим хүчний төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй ижил хэмжээгээр тооцож нэхэмжилсэн эсэхийг шалгахад зарим аж ахуйн нэгжийн хэрэглээ өмнөх оны мөн үеийн хэрэглээнээс нэмэгдсэн байна. Үүнд:
Зарим сумын дулаан хангамжийг гүйцэтгэж байгаа хувийн аж ахуйн нэгжүүдийн хөнгөлөлтийг Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 269 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам”-ын 4.3-т “Шинээр холбогдсон, халаалтаа цахилгаанаар бүрэн шийдсэн ижил төстэй хэрэглэгчийн өмнөх оны мөн үеийн дундажаас бага хэрэглээтэй байсан, гэрээний эзэмшигч өөрчлөгдсөн хэрэглэгчийн төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг тухайн хэрэглэгчийн хэрэглээний гүйцэтгэлийг харгалзан ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлж тооцно” заалтыг баримтлан ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн дундажаар тооцсон,
Тоолуур өөрчлөгдөж 2 тарифт өдөр шөнийн тоолуураас 3 тарифт тоолуурт шилжсэн 380 вольт болгосноор хэрэглээ өсөж системийн дундаж өөрчлөгдсөн,
Хэрэглэгчийн ангилал өөрчлөгдөж ахуйн хэрэглэгчээс, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэгч болж өөрчлөгдсөн тохиолдолд системийн дундажаар хөнгөлөлтийг тооцсон,
Тоолуур шинээр нэмэгдсэн тохиолдолд шинэ тоолуурын хэрэглээг системийн дундажаар тооцон ЭБЦТС ТӨХК-ний захирлын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн А/146тоот цахилгаан эрчим хүчний төлбөр тооцох аргачлал батлах тухай тушаалын дагуу иэил төстэй хэрэглэгчийн дундаж хэрэглээг хэрэглэгчийн ангилал, дэд ангилал, хэрэглэгчийн бүсчлэл, бүрээр компаниас тогтоосон хэрэглээний хязгаарыг баримтлан борлуулалтын системд тооцож тодорхойлсон зэргээс нэмэгдсэн байна.
6.1.5. Шинээр нэмэгдсэн хэрэглэгчид болон тоолуур нэмэгдсэн хэрэглэгчдийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдалтын талаар:
Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 269 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам”-ын 4.3 дахь заалт “Шинээр холбогдсон хэрэглэгчийн эрчим хүчний төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг тооцохдоо тухайн хэрэглэгчийн хэрэглээний гүйцэтгэлийг харгалзан ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлж тооцно” заалт “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний захирлын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн А/146 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газраас хариуцах цахилгаан эрчим хүчний төлбөрийг тооцоолох аргачлалын 4.7 дэх заалт “Өмнөх оны мөн үед тоолуургүй байсан бол тухайн хэрэглэгчтэй ижил төстэй хэрэглэгчийн дундаж хэрэглээг баримтлан төрөөс төлөх төлбөрийг тооцно” заасны дагуу Хишиг-Өндөр суманд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэдэг Наран энх мандал ХХК нь 2021 онд шинээр 2 тарифт тоолуур 2 ширхэг нэмэгдсэнээр 2021 оны 1-12 сарын цахилгааны төлбөрийг өмнөх оны мөн үеийнхээс 1,510,916.81 төгрөгөөр, Дашинчилэн суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг Номуун төв 2021 онд шинээр 1 тоолуур нэмэгдсэнээр 2021 оны 9-12 сарын цахилгааны төлбөрийг өмнөх оны мөн үеийнхээс 193,215.17 төгрөгөөр, Баяннуур суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг “Од жимсгэнэ” ХХК нь 2021 онд шинээр 1 тоолуур нэмэгдсэнээр 2021 оны 10-12 сарын цахилгааны төлбөрийг өмнөх оны мөн үеийнхээс 679,119.39 төгрөгөөр, Булган суманд үйл ажиллагаа эрхлэдэг “Хатан Мээж Хайрхан” ХХК нь 2021 онд шинээр 2 тарифт тоолуур 1 ширхэг нэмэгдсэнээр 2021 оны 1-12 сарын цахилгааны төлбөрийг өмнөх оны мөн үеийнхээс 599,755.54 төгрөгөөр, Хутаг-Өндөр суманд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэдэг Хайрхан нуур ХХК нь 2021 онд шинээр 2 тарифт тоолуур 1 ширхэг нэмэгдсэнээр 2021 оны 9-12 сарын цахилгааны төлбөрийг өмнөх оны мөн үеийнхээс 295,070.29 төгрөгөөр, нийт 5 аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөр 3,278077.20 төгрөгийг хөнгөлөлтөд хамруулсан байна.
2021 онд шинээр 18 аж ахуйн нэгж байгууллага бүртгэгдсэнээс 2714989 дугаартай Чулуун-Эрдэнэ блок, 2715121 дугаартай Нансалмаа блок гэрээ байгуулсан боловч 2021 онд үйл ажиллагаа явуулаагүй, 2715214 дугаартай Юнивишн ХХК нь интернетийн үйл ажиллагаа эрхлэдэг тул хөнгөлөлтөд хамрагдаагүй байна. Бусад 15 аж ахуйн нэгжийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байдлыг хүснэгтээр харууллаа.
Д/д Код Хэрэглэгчийн
нэр Нийт хэрэглээ Засгийн газрын таны өмнөөс төлсөн Хэрэглэгч өөрөө хариуцах
кВт төгрөг кВт төгрөг кВт төгрөг
1 2714882 Идэр хантай ххк 9,818.66 2,063,430.83 8,148.75 1,715,312.11 1,669.91 348,118.72
2 2714916 Монголжингоо салон 5,693.00 1,189,578.87 4,573.00 950,303.38 1,120.00 239,275.50
3 2714922 Хэрлэн дэлгүүр 5,910.00 1,232,132.88 5,580.00 1,159,942.99 330.00 72,189.89
4 2714926 Баттулга авто угаалга 2,691.00 560,940.14 2,436.00 506,903.78 255.00 54,036.36
5 2714927 Хануй хүнсний дэлгүү 3,692.00 769,510.46 2,991.00 621,493.01 701.00 148,017.45
6 2714946 Солонго 4,418.00 920,478.28 4,070.00 846,096.92 348.00 74,381.36
7 2714963 Давааням Хөргүүрийн цех 3,380.00 702,274.54 3,161.00 656,849.41 219.00 45,425.13
8 2714964 Баттулга буудал 5,385.00 1,118,967.63 4,849.40 1,006,809.97 535.60 112,157.66
9 2714965 Пүрэвдагва блок 3.00 591.95 3.00 590.98 0.00 0.97
10 2714984 Гэрэлмаа блокны цех 47.00 9,745.85 40.00 8,297.24 7.00 1,448.61
11 2715005 Биг эко ххк 2,992.00 621,662.76 2,324.20 482,911.24 667.80 138,751.51
12 2715057 Их Модун ХХК 10,899.00 2,266,062.28 9,856.20 2,049,251.45 1,042.80 216,810.83
13 2715059 Мөнхжаргал блокны/це 24.00 4,983.13 24.00 4,978.34 0.00 4.79
14 2715176 Хустай бейкери 2,745.00 571,832.91 2,745.00 571,832.91 0.00 0.00
15 2715203 Ганбат хөргүүр 120.00 25,004.76 120.00 24,998.16 0.00 6.60
Дүн 57,817.66 12,057,197.27 50,921.55 10,606,571.89 6,896.11 1,450,625.38

6.2. Хог хаягдлын талаар
6.2. Санхүүгийн эх үүсвэр, хуваарилалтын талаар:
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцан төлөхөөр шийдвэрлэсэн.
Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/65 дугаар тушаалаар “Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хянан баталгаажуулах түр журам” батлагдсан байна.
Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолын дагуу айл өрх, зарим аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төрөөс хариуцах дүнг тооцохдоо аймгийн 16 сум, 1 тосгоны 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 1 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хог хаягдлын үйлчилгээний хураамжийн гүйцэтгэлийг үндэслэн, нэхэмжилж, аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 11-ний 01/184 тоот албан бичгээр 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1-6 дугаар сард 98,471.0 мянган төгрөг, мөн 2021 оны 11 сарын 22-ны 01/1319 тоот албан бичгээр 2021 оны 7-12 дугаар сард 91,705.4 мянган төгрөг нийт 190,176.4 мянган төгрөгийн санхүүжилт олгохыг хүсч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн байна.
/мянган төгрөг/
№ Аймгийн нэр Нийт нэхэмжилсэн хог хаягдлын үйлчилгээний хураамж Нийт хуваарилсан хог хаягдлын үйлчилгээний хураамж
2019 оны 12 сар 2020 оны 1-12 сар Нийт дүн 2020 оны 12 сар 2021 он Нийт дүн
Булган 31,349.9 158,826.5 190,176.4 26,407.0 101,769.5 128,176.5

2021 онд БОАЖЯ-аас аймгийн Бу.Бусад нэр заагдаагүй орлогын 100040000955 дугаар дансанд энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төрөөс хариуцах төлбөрт нийт 143,916.8 мянган төгрөг орсоноос 128,176.5 мянган төгрөгийг аймгийн 16 сум, 1 тосгоны төрийн сан дахь бүртгэлийн хог хаягдлын хураамжийн дансанд шилжүүлж, 15,740.3 мянган төгрөгийн хураамжийн төлбөрийг сумдад хуваарилаагүй 2021 оны 12 сарын 31-ний өдөр аймгийн орон нутгийн ерөнхий орлогын 100040000910 тоот дансанд төвлөрүүлсэн байна.

№ Санхүүжилтийн эх үүсвэр Сумдад хуваарилсан ХХҮХураамжийн төлбөр Хуваарилаагүй төлбөр Тайлбар
огноо Мөнгөн дүн /мян.төг/ огноо Мөнгөн дүн /мян.төг/ Мөнгөн дүн /мян.төг/
1 2021.03.10 26,407.0 2021.03.19 26,407.0 0 Аймгийн 16 сум, 1 тосгонд хуваарилсан
2 2021.03.12 10,581.8 2021.05.13 21,179.0 0 Аймгийн 16 сум, 1 тосгонд хуваарилсан
3 2021.04.06 10,597.2
4 2021.11.25 66,945.8 2021.11.29 66,945.8 0 Аймгийн 16 сум, 1 тосгонд хуваарилсан
5 2021.12.25 14,422.0 2021.12.27 13,644.6 777.4 Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг сумдаас бусад 13 сум, 1 тосгонд хуваарилсан.
6 2021.12.28 14,963.0 14,963.0
ДҮН 143,916.8 128,176.4 15,740.4

Төрөөс хог хаягдлын үйлчилгээний хураамжийн зардлыг 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чөлөөлсөнтэй холбогдуулан аймгийн 16 сум, 1 тосгонд хуваарилахаар нийт 190,176.4 мянган төгрөгийн санхүүжилт нэхэмжилсэнээс 2021 оны 03-12 дугаар сард нийт 143,916.8 мянган төгрөгийн санхүүжилт орж, нэхэмжилсэн дүнгээс 46,259.6 мянган төгрөгийн санхүүжилт дутуу авсан байна.
6.3 Ус, дулааны хөнгөлөлтийн талаар:
6.3.1.Хөнгөлөлтөд хамрагдсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын талаар:
Булган Мээж ХХК нь Булган аймгийн төвийг ус дулаанаар, Могод сумыг дулаанаар хангаж байна. Булган Мээж ХХК Булган суманд халаалтын хөнгөлөлтөд 2020 онд 184 аж ахуй нэгжийн 25747.2 мянган төгрөг, 741 өрхийн 11350.9 мянган төгрөг, Могод суманд 2020 онд 5 аж ахуй нэгжийн 557.8 мянган төгрөг, 3 өрхийн 49.4 мянган төгрөг, Долоон бар ХХК Баян-Агт суманд 8 аж ахуй нэгжийн 1582.3 мянган төгрөг, Бугат суманд 1 ах ахуй нэгжийн 71.5 мянган төгрөг, 2 өрхийн 102.5 мянган төгрөг, Сайхан суманд 18 аж ахуй нэгжийн 5540.6 мянган төгрөг, 2 өрхийн 92.6 мянган төгрөг, Орхон суманд 4 аж ахуй нэгжийн 2469.1 мянган төгрөг, Хялганат тосгонд 10 аж ахуй нэгжийн 2808.7 мянган төгрөг, 60 өрхийн 2090.7 мянган төгрөг, Ану сервис ХХК Бүрэгхангай суманд 13 аж ахуй нэгжийн 1084.4 мянган төгрөг, 29 өрхийн 878.9 мянган төгрөг, Хит повер теч ХХК Рашаант суманд 3 аж ахуй нэгжийн 420.4 мянган төгрөг, 3 өрхийн 126.2 мянган төгрөг, Илчит хутаг ОНӨААТҮГ Хутаг – Өндөр суманд 13 аж ахуй нэгжийн 2223.4 мянган төгрөг, 7 өрхийн 296.7 мянган төгрөг, Тэшиг-Ус ОНӨААТҮГ Тэшиг суманд 17 ах ахуй нэгжийн 1354.0 мянган төгрөг, 4 өрхийн 98.9 мянган төгрөг нийт аймгийн хэмжээд 278 аж ахуй нэгжид 43859.1 мянган төгрөг, 852 өрхөд 15087.0 мянган төгрөгийн дулааны хөнгөлөлт, 2021 онд Булган Мээж ХХК Булган суманд халаалтын хөнгөлөлтөд 198 аж ахуй нэгжийн 305237.5 мянган төгрөг, 741 өрхийн 114672.5 мянган төгрөг, Могод суманд 5 аж ахуй нэгжийн 4459.8 мянган төгрөг, 3 өрхийн 394.9 мянган төгрөг, Долоон бар ХХК Баян-Агт суманд 8 аж ахуй нэгжийн 12658.5 мянган төгрөг, Бугат суманд 2 ах ахуй нэгжийн 782.2 мянган төгрөг, 3 өрхийн 986.0 мянган төгрөг, Хангал суманд 1 аж ахуй нэгжийн 422.7 мянган төгрөг, 1 өрхийн 207.9 мянган төгрөг, Сайхан суманд 18 аж ахуй нэгжийн 44324.5 мянган төгрөг, 2 өрхийн 741.3 мянган төгрөг, Орхон суманд 4 аж ахуй нэгжийн 10699.3 мянган төгрөг, Хялганат тосгонд 11 аж ахуй нэгжийн 22477.9 мянган төгрөг, 60 өрхийн 16726.1 мянган төгрөг, Ану сервис ХХК Бүрэгхангай суманд 13 аж ахуй нэгжийн 8007.3 мянган төгрөг, 32 өрхийн 7545.5 мянган төгрөг, Хит повер теч ХХК Рашаант суманд 3 аж ахуй нэгжийн 3363.3 мянган төгрөг, 3 өрхийн 1009.8 мянган төгрөг, Илчит хутаг ОНӨААТҮГ Хутаг – Өндөр суманд 14 аж ахуй нэгжийн 18734.3 мянган төгрөг, 23 өрхийн 4016.2 мянган төгрөг, Тэшиг-Ус ОНӨААТҮГ Тэшиг суманд 18 аж ахуй нэгжийн 11153.5 мянган төгрөг, 4 өрхийн 783.8 мянган төгрөг нийт аймгийн хэмжээд 278 аж ахуй нэгжид 43859.1 мянган төгрөг, 852 өрхөд 15087.0 мянган төгрөгийн дулааны хөнгөлөл 2022 онд 300 аж ахуй нэгжид 447151.5 мянган төгрөг, 882 өрхийн 149497.9 мянган төгрөг нийт 655595.6 мянган төгрөгийн дулааны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 459 тоот тогтоолоор Булган аймгийн Булган сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагын эзэлхүүнээр тооцох халаалтыг 1050 төгрөг болгон нэмэгдүүлж батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахаар шийдвэрлэж 11 сарын 10-аас шинэ тарифаар тооцсон нь 2021 оны 12 сарын халаалтын хөнгөлөлт их хэмжээгээр нэмэгдсэн байна.
Тогтоолын дагуу ДДТ-1.2.3-ийн халаалтын зуух болон 36, нидагийн уурын зуухны халаалт болон, цэвэр бохир усны үнийн хөнгөлөлт үзүүлсэн аж ахуй нэгжийн хөнгөлөлт чөлөөлөлт, үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн дүнтэй тулган шалгахад зөрүү үүсээгүй байна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах зөвлөлөөр дамжуулан 2020 онд Булган суманд 83 аж ахуй нэгжийн 4008.2 мянган төгрөг, 9619 өрхийн 11743.5 мянган төгрөг, Тэшиг сум 690.4 мянган төгрөг, Баян-Агт сум 1470.0 мянган төгрөг, Баяннуур сум 440.0 мянган төгрөг, Бугат сум 362.5 мянган төгрөг, Бүрэгхангай сум 1312.0 мянган төгрөг, Гурванбулаг сум 610.0 мянган төгрөг, Дашинчилэн сум 3080.0 мянган төгрөг, Могод сум 910.0 мянган төгрөг, Орхон сум 917.2 мянган төгрөг, Рашаант сум 1065.2 мянган төгрөг, Сайхан сум 398.8 мянган төгрөг, Сэлэнгэ сум 600.0 мянган төгрөг, Хангал сум 250.0 мянган төгрөг, Хишиг-Өндөр сум 866.4 мянган төгрөг, Хутаг-Өндөр сум 371.0 мянган төгрөг, Хялганат тосгон 912.0 мянган төгрөг аймгийн дүнгээр 30007.3 мянган төгрөг, 2021 онд Булган сум 102 аж ахуй нэгжид 128233.1 мянган төгрөг, 9619 өрхийн 244153.8 мянган төгрөг, Тэшиг сум 18083.9 мянган төгрөг, Баян-Агт сум 18226.0 мянган төгрөг, Баяннуур сум 4562.0 мянган төгрөг, Бугат сум 5372.5 мянган төгрөг, Бүрэгхангай сум 13608.0 мянган төгрөг, Гурванбулаг сум 5392.0 мянган төгрөг, Дашинчилэн сум 29120.0 мянган төгрөг, Могод сум 13030.0 мянган төгрөг, Орхон сум 9565.2 мянган төгрөг, Рашаант сум 16958.1 мянган төгрөг, Сайхан сум 6845.7 мянган төгрөг, Сэлэнгэ сум 7877.6 мянган төгрөг, Хангал сум 5060.0 мянган төгрөг, Хишиг-Өндөр сум 15773.9 мянган төгрөг, Хутаг-Өндөр сум 4468.0 мянган төгрөг, Хялганат тосгон 15013.4 мянган төгрөг 2021 онд аймгийн дүнгээр 561343.5 мянган төгрөгийн усны хөнгөлөлт чөлөөлт авсан байна. Усны хөнгөлөлт чөлөөлөлтийг Булган сумаас бусад сумдын айл өрх, аж ахуй нэгжийн тоог гаргах боломжгүй байна.
6.3.2. Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолын 1-р зүйлд заасан төрөөс хариуцах төлбөрт хамрагдах зарим аж ахуйн нэгжүүд төрөөс хариуцах төлбөрт хамрагдахгүй аж ахун нэгжүүд түрээсийн гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулж хөнгөлөлтөд хамрагдсан эсэх
Засгийн газрын 211 дүгээр тогтоолд заасан хөнгөлөлтөд хамрагдахгүй 9-н чиглэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулагчид хамрагдсан эсэхийг шалгахад интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа явуулдаг Юнител, Жимобайл, Скайтелийн салбар мөн Вишнфанд ББСБхөнгөлөлтөд хамрагдсан байна. Булган мээж ХХК –аас тодруулахад түрээслүүлэгч байгууллага, иргэнтэй дулаанаар хангах гэрээ байгуулж уг гэрээний дагуу ААНБ-г хөнгөлөлтөд хамруулсан ба Скайтел салбар нь Н.Даваанямтай 2020.09.14-ны 138 тоот, Вишнфанд ББСБнь Булган энержи ХХК-тай 2020.09.10-ны 146 тоот хамтран ажиллах гэрээний дагуу хөнгөлөлтөд хамрагдсан. Юнител салбар нь Ихэр брилл ХХК-ны байранд, Жимобайл салбар Тулга төвийн байранд байршин үйл ажиллагаагаа явуулж байна.
6.3.3 Шинээр нэмэгдсэн хэрэглэгчид болон тоолуур нэмэгдсэн хэрэглэгчдийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдалтын талаар:
Засгийн газрын 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хугацаанд Булган суманд авто засвар, ахмадын өргөө, венера, гүнж салон, Даваа-Очир дэлгүүр, төгөл авто угаалга, үнэний зам сүм, жимс ногоо, граж 2, их азар барилга, үсчин гэсэн 12 аж ахуй нэгж шинээр байгууллагадаж 2021 онд цэвэр бохир усанд 1341.1 мянган төгрөг, халаалтанд 2020.12-2021 онд 24069.0 мянган төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдсан байна.
ДОЛОО. ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ, ТҮҮНИЙ ШАЛТГААН,
ЗӨРЧИГДСӨН ХУУЛЬ, ТОГТООМЖ
Цахилгааны талаар:
Шалгалтын явцад Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК–ний Булган салбараас 2020-2021 онд хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан ААН, байгууллагын судалгааг сум, сумаар гаргуулан файлаар авч өмнөх оны мөн үеийн төлбөрөөс хэт өндөр мөнгөн дүнгээр хөнгөлөлтөд хамрагдсан зарим аж ахуйн нэгжүүдийг түүвэрлэн авч программтай нь тулган шалгасан.
1. Булган аймгийн төвд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Ангийсдүв ХХК нь 2020 оны 11 сард 2 тарифт өдөр, шөнийн тоолуураас 3 тарифт тоолуурт шилжиж, халаалттай хэрэглэгч болсон тул “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний захирлын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн А/146 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газраас хариуцах цахилгаан эрчим хүчний төлбөрийг тооцоолох аргачлалын 4.9 дэх заалт Борлуулалтын системээс ижил төстэй хэрэглэгчийн дундаж хэрэглээ тооцоологдоогүй болон өмнөх оны мөн үеийн хэрэглээ байхгүй хэрэглэгчдийн харьцуулах дундаж хэрэглээг бүсчлэл, хамаарахгүйгээр дараах дундажаар сар тус бүрт тооцно заасны дагуу 2021 оны 1-10 сарын цахилгааны төлбөрийг өмнөх оноос 7,690,054.56 төгрөгөөр илүү хөнгөлсөн байна.
2. Дашинчилэн суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг Номуун төв 2021 онд шинээр 1 тоолуур нэмэгдсэн тул “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний захирлын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн А/146 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газраас хариуцах цахилгаан эрчим хүчний төлбөрийг тооцоолох аргачлалын 4.7 дэх заалт Өмнөх оны мөн үед тоолуургүй байсан бол тухайн хэрэглэгчтэй ижил төстэй хэрэглэгчийн дундаж хэрэглээг баримтлан төрөөс төлөх төлбөрийг тооцно заасны дагуу 2021 оны 9-12 сарын цахилгааны төлбөрийг өмнөх оны мөн үеийнхээс 175,635.96 төгрөгөөр илүү хөнгөлсөн байна.
3. Дашинчилэн сумын Дулаан баян хайрхан ХХК нь хувь хүнд шилжиж сумдын аж ахуйн нэгжийг дулаанаар хангах үйл ажиллагаа эрхлэх болсон тул Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 269 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам”-ын 4.3-т “Шинээр холбогдсон, халаалтаа цахилгаанаар бүрэн шийдсэн ижил төстэй хэрэглэгчийн өмнөх оны мөн үеийн дундажаас бага хэрэглээтэй байсан, гэрээний эзэмшигч өөрчлөгдсөн хэрэглэгчийн төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг тухайн хэрэглэгчийн хэрэглээний гүйцэтгэлийг харгалзан ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлж тооцно” заалтыг үндэслэн ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хэрэглээтэй дүйцүүлэн 2021 онд 15,929,197.88 төгрөгийг хөнгөлсөн байна. Уг аж ахуйн нэгж нь 2020 оны 12 сард хөнгөлөлтөд хамрагдсан өмнөх саруудад нь цахилгааны төлбөр төлөөгүй байна.
4. Баяннуур суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг “Од жимсгэнэ” ХХК нь 2021 онд шинээр 2 тарифт тоолуур 1 ширхэг нэмэгдсэн тул “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний захирлын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн А/146 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газраас хариуцах цахилгаан эрчим хүчний төлбөрийг тооцоолох аргачлалын 4.7 дэх заалт Өмнөх оны мөн үед тоолуургүй байсан бол тухайн хэрэглэгчтэй ижил төстэй хэрэглэгчийн дундаж хэрэглээг баримтлан төрөөс төлөх төлбөрийг тооцно заасны дагуу 2021 оны 10-12 сарын цахилгааны төлбөрийг өмнөх оны мөн үеийнхээс 745,322.82 төгрөгөөр илүү хөнгөлсөн байна.
5. Булган суманд үйл ажиллагаа эрхлэдэг “Хатан Мээж Хайрхан” ХХК нь 2021 онд шинээр 2 тарифт тоолуур 1 ширхэг нэмэгдсэн тул “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний захирлын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн А/146 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газраас хариуцах цахилгаан эрчим хүчний төлбөрийг тооцоолох аргачлалын 4.7 дэх заалт Өмнөх оны мөн үед тоолуургүй байсан бол тухайн хэрэглэгчтэй ижил төстэй хэрэглэгчийн дундаж хэрэглээг баримтлан төрөөс төлөх төлбөрийг тооцно заасны дагуу 2021 оны 1-12 сарын цахилгааны төлбөрийг өмнөх оны мөн үеийнхээс 748,177.27 төгрөгөөр илүү хөнгөлсөн байна.
6. Хишиг-Өндөр суманд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэдэг Наран энх мандал ХХК нь 2021 онд шинээр 2 тарифт тоолуур 2 ширхэг нэмэгдсэн тул “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний захирлын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн А/146 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газраас хариуцах цахилгаан эрчим хүчний төлбөрийг тооцоолох аргачлалын 4.7 дэх заалт Өмнөх оны мөн үед тоолуургүй байсан бол тухайн хэрэглэгчтэй ижил төстэй хэрэглэгчийн дундаж хэрэглээг баримтлан төрөөс төлөх төлбөрийг тооцно заасны дагуу 2021 оны 1-12 сарын цахилгааны төлбөрийг өмнөх оны мөн үеийнхээс 1,510,916.81 төгрөгөөр илүү хөнгөлсөн байна.
7. Хутаг-Өндөр суманд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэдэг Хайрхан нуур ХХК нь 2021 онд шинээр 2 тарифт тоолуур 1 ширхэг нэмэгдсэн тул “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний захирлын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн А/146 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газраас хариуцах цахилгаан эрчим хүчний төлбөрийг тооцоолох аргачлалын 4.7 дэх заалт Өмнөх оны мөн үед тоолуургүй байсан бол тухайн хэрэглэгчтэй ижил төстэй хэрэглэгчийн дундаж хэрэглээг баримтлан төрөөс төлөх төлбөрийг тооцно заасны дагуу 2021 оны 9-12 сарын цахилгааны төлбөрийг өмнөх оны мөн үеийнхээс 268,245.72 төгрөгөөр илүү хөнгөлсөн байна.
8. Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор хөнгөлөлтөд 2020 онд хамрагдсан аж ахуйн нэгжийн тоо 718 байхад сумдын жагсаалтаар гаргасан аж ахуйн нэгжийн тоо 864 байгаа нь зарим аж ахуйн нэгжүүдийн 2-3 тоолуур хэрэглэж байгаатай холбоотой байна. 2021 онд 1131 аж ахуйн нэгж хамрагдсан боловч сумдын жагсаалтар нийт хөнгөлөтөд хамрагдсан аж ахуйн нэгжийн тоо өссөн дүнгээр 14178 болсон нь 2021 онд шинээр 18 аж ахуйн нэгж нэмэгдсэн мөн улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн байна.
Хог хаягдлын талаар:
1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн санхүүжилт аймгийн Бу.Бусад нэр заагдаагүй орлогын 100040000955 дугаар дансанд 2021 оны 12 сарын 25-ны өдөр 14,422.0 мянган төгрөг орсоноос 777.4 мянган төгрөгийг, 2021 оны 12 сарын 28-ны өдөр 14,963.0 мянган төгрөг нийт 15,740.4 мянган төгрөгийн төлбөрийг сумдад хуваарилаагүй нь Монгол улсын
Засгийн газрын 2020 оны 211-р тогтоолын 5-д /Төрийн байгууллагын ……хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамжийн зардлыг төлөвлөсөн хэмжээнээс бууруулахгүй, өөр зардалд шилжүүлэхгүйгээр ….., хог хаягдлын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагад шууд шилжүүлж байх/, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн А/65 дугаар тушаалаар баталсан “Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хянан баталгаажуулах түр журам”-ын 3.5-д /Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн зардлыг төвлөрсөн хэмжээнээс бууруулахгүй, өөр зардалд шилжүүлэхгүйгээр хог хаягдлын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагад шууд шилжүүлэхэд бүх шатны төсвийн төвлөрүүлэн захирагч нар хяналт тавьж ажиллана./ заасан заалтуудыг зөрчсөн.
2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн зардлыг нэхэмжилсэн болон төлөвлөгөөний дүнгээр хуваарилаагүйгээс сумдад илүү, дутуу олгогдсон, зарим сумд хог хаягдлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа ирүүлээгүй байхад хураамжийн зардлыг олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1-д /Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно./ заасныг хэрэгжүүлж ажиллаагүй.
Ус, дулааны талаар:
1. Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс цэвэр усны санхүүжилтэнд 2020 онд 30,007.3 мянган төгрөгийг Булган Мээж ХХК-ний дансанд шилжүүлсэнийг Булган сумын 9619 айл өрхийн хөнгөлөлтөд 11,743.5 мянган төгрөг, 83 ахуйн нэгж байгууллагад 4,008.2 мянган төгрөгийг, үлдэгдэл 14,255.4 мянган төгрөгийг бусад сумдад хувиарласан, 2021 онд 561,343.4 мянган төгрөгийг Булган Мээж ХХК-ний дансанд шилжүүлсэнийг Булган сумын 9619 айл өрхийн хөнгөлөлтөд 244,153.8 мянган төгрөг, 83 ахуйн нэгж байгууллагын хөнгөлөлтөд 128,233.1 мянган төгрөгийг, үлдэгдэл 188,956.3 мянган төгрөгийг бусад сумдад хувиарласан байна.
2. Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Сэлэнгэ сумдын айл өрхийн болон аж ахуй нэгж дулаан түгээдэг компаниуд нь тусгай зөвшөөрөлгүйгээс дулааны хөнгөлөлт чөлөөлөлт эдлээгүй байна.
3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 459 тоот тогтоолоор Булган аймгийн Булган сумын хэрэглэгчдэд аж ахуйн нэгж, байгууллагын эзэлхүүнээр тооцох халаалтын тариф 1050 төг/м3 өөр буюу 3.18 дахин нэмэгдүүлсэн нь Эрчим хүчний сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 269 дугаар тушаалын хавсралтаар Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журамын 1.3-т Эрчим хүчний зохицуулах хороо болон аймаг нийслэлийн зохицуулах зөвлөл энэхүү журам хэрэгжих хугацаанд хэрэглэгчийн тарифт өөрчлөлт оруулахгүй гэсэн заалтыг зөрчсөн байна.
4. Цэвэр, бохир усны хэрэглээ өмнөх саруудтай харьцуулахад огцом өссөн ААНБ-ын жагсаалт.
№ 2021 он
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
1 Долоон бар/ хатан мээж/ 2079000 12430 867790 241010 12320 9159920
2 Төв халуун ус 4576638 3153678 1070058 1654488 3119798 4280188 2442198 2145748 2831818 2526898 1468148 4178548
дүн 4737986 2349556 4043446 3154096 1942886 14909906

Тогтоолын хэрэгжилтын хугацаанд Хатан Мээж ХХК болон төв халуун усны газрын 2021 оны 12 сард цэвэр бохир усны хэрэглээ огцом өссөн байна. Тус 2 аж ахуй нэгжийн хэрэглээ өссөн талаарх 2022 оны 11 сарын 09-ны өдрийн 01/322 тоот тайлбар мэдэгдлийг Булган Мээж ХХК-с гаргуулан авсан. Уг тайлбарт ЗГ-н 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хугацаанд Хатан мээж ХХК болон Төв халуун усны газрын усны тоолуурын заалтыг тухайн үеийн гүйсэн заалтаар авч Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд нэхэмжлэлийг хүргүүлж ажиллаж байсан тухай дурьдсан.
Мөн Хатан Мээж ХХК -иас тухайн сард үйлдвэрийн байр халаалтгүйгээс цэвэр усны шугам хөлдөж, мэдэлгүй удсанаас их хэмжээний усны алдагдалтай гарч тоолуурын заалт гүйсэн тухай 2022 оны 11 сарын 09-ны 8 тоот албан бичиг ирүүлсэн байна.
Аж ахуй нэгж байгууллагаас сар бүр цэвэр бохир усны тоолуурын заалтыг бичиж нэхэмжилсэн дүнг тэмдэглэсэн бүртгэлийг шалгахад 2021 оны 12 сарын Хатан Мээж ХХК-ны тоолуурын заалтыг бичсэн боловч хэрэглэгчийн гарын үсгийг зуруулж баталгаажуулаагүй зөрчилтэй байна. Төв халуун усны газрын тоолуурын заалтыг бичиж хэрэглэгчийн гарын үсгийг зуруулж баталгаажуулсан.
5. Өмнө үйл ажиллагаа явуулж байсан Монголжингоо салоныг 2020.12-2021.01 саруудад хөнгөлөлтөд хамруулаагүй шалтгааныг тодруулахад Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчиж халаалт, цэвэр усыг дур мэдэн холбосон зөрчилтэй тул дулааны оруулга болон цэвэр усны шугамыг хаасан гэх тайлбарыг өгсөн. Ундрах талхны цех тухайн саруудад халаалтыг хөнгөлөлт эдлээгүй шалтгааны тайлбарыг Булган Мээж ХХК гаргаж өгөөгүй.
6. Төв халууны усны газар нь 2020 оны 12 сард халаалт тооцох талбайн эзэлхүүн 632.5 м3 байсан бол 2021 оны 01 сараас 2021 оны 12 сар дуустал 1265 м3 болж өөрчлөгдөн хөнгөлөлтөд хамрагдсан. Талбайн хэмжээ өөрчлөгдсөн шалтгааныг өмнөх түрээслэгч эзэн Амгаланбаатарт 1265 м3-г 632.5 м3 болгож хөнгөлж байсан, дараагийн түрээслэгч Солонгоод 2020.12 сар дуустал хөнгөлөлттэй талбайн хэмжээ буюу 632.5 м3-р халаалтыг тооцож байсан ба 2021 оны 1 сараас эхлэн бодит талбайн хэмжээ буюу 1265 м3-р халаалтын төлбөрийг тооцож эхэлсэн гэж амаар тайлбарласан. Түрээслэгч Амгаланбаатартай 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 141 тоот дулаанаар хангах гэрээ байгуулсан ч барилгын эзэлхүүнд хөнгөлөлт үзүүлсэн тухай гэрээнд дурьдаагүй байна.
НАЙМ. АВСАН АРГА ХЭМЖЭЭ, МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА,
ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨН БАЙДАЛ
Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК–ний Булган салбараас 2020-2022 онд хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан айл өрхийн судалгааг сум сумаар, ААН, байгууллагын судалгаааг аж ахуйн нэгжжжр гаргуулан файлаар авч өмнөх оны мөн үеийн төлбөрөөс хэт өндөр мөнгөн дүнгээр хөнгөлөлтөд хамрагдсан зарим аж ахуйн нэгжүүдийг түүвэрлэн авч программтай нь тулган шалгасан.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс төрөөс хариуцах хог хаягдлын үйлчилгээний хураамжтай холбоотой санхүүжилт хүссэн албан бичиг, нэхэмжлэх, сар бүрийн гүйцэтгэл, хог хаягдлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, аймгийн бусад нэр заагдаагүй орлогын дансны хуулга зэргийг цахим хэлбэрээр авсан.
Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн санхүүжилтээс сумдад хуваарилаагүй 15,740.4 мянган төгрөгийн төлбөрийн талаар Санхүү, төрийн сангийн хэлтсээс тайлбарыг албан бичгээр авлаа.
Хяналт шалгалтын явцад хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гаргуулан авч нэгтгэн хавсралт хүснэгтээр хүргүүллээ.
Хүснэгт-1 сумдын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ус дулаан, цахилгаан хогны 2020-2022 оны нэгтгэл.
Хүснэгт-2 Булган аймгийн цахилгааны хөнгөлөлтийн нэгтгэл,
Хүснэгт-3 Архангай аймгийн цахилгааны хөнгөлөлтийн нэгтгэл,
Хүснэгт-4 Хөвсгөл аймгийн цахилгааны хөнгөлөлтийн нэгтгэл,
Хүснэгт-5 Аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны хөнгөлөлтийн нэгтгэл 2020-2022 он
Хүснэгт-6 Сумдын цахилгааны хогны хөнгөлөлтөд хамрагдсан айл өрхийн нэгтгэл 202-2022 он
Хүснэгт-7 Булган аймгийн Цахилгаан ус дулаан хогны хөнгөлөлтийн нэгтгэл-2020 он
Хүснэгт-8 Булган аймгийн Цахилгаан ус дулаан хогны хөнгөлөлтийн нэгтгэл-2021 он
Хүснэгт-9 Айл өрхийн цахилгааны хөнгөлөт -2022 он
Хүснэгт -10 Ус, дулаан хөнгөлөлтийн нэгтгэл 2020-2021 он
Хүснэгт-11 Ус, дулаан хөнгөлөлтийн нэгтгэл 2020 он
Хүснэгт-11 Ус, дулаан хөнгөлөлтийн нэгтгэл 2021 он

ЕС. ДҮГНЭЛТ
Цахилгааны хөнгөлөлт:
Монгол Улсын Засгийн газррын 2020 оны 12 сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоол, Монгол Улсын эрчим хүчний сайдын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 267 дугаар тушаалаар баталсан “Цахилгаан дулааны эрчим хүч, дулааны уурын хэрэглээг зохицуулах түр журам”, Монгол Улсын эрчим хүчний сайдын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 269 дугаар тушаалаар баталсан “Цахилгаан дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам”-уудыг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан заавар, аргачлалын дагуу тооцсон байна.
“Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний Булган салбараас ирүүлсэн тоо мэдээлэлд үндэслэн хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гаргалаа. 2020 онд хөнгөлөлтөд 718 аж ахуйн нэгж хамрагдсан бол 2021 онд 1131 аж ахуйн нэгж болж 413 аж ахуйн нэгжээр өссөн нь 2020 оны 11 сараас Covid-19 цар тахал гарсантай холбогдуулан Засгийн газрын 2020 оны 181 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын А/492 дугаар захирамжийн дагуу хөл хорио тогтоосонтой холбоотой, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласан тул 2020 оны 12 сарын хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгжийн хамрагдалт бага байна. 2021 онд аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэн нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн цар тахлын хөл хорио суларсан, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрсэн, мөн улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн тул хөнгөлөлтөд хамрагдах аж ахуйн нэгжийн тоо, хамрагдалтын хувь өссөн байна гэж дүгнэлээ.
Хог хаягдлын хөнгөлөлт:
Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төрөөс хариуцан төлөх хэрэглээг өмнөх оны мөн үеийн хэрэглээ болох 2019 оны 12-р сар, 2020 оны 1-12 дугаар сарын хэрэглээг үндэслэж 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1-12 дугаар сард олгох хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлбөрийг тооцсон байна.
Ус, дулааны хөнгөлөлт:
Төрөөс энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хөнгөлсөнтэй холбоотойгоор зардлыг нэхэмжлэхдээ сумдын нэр, зардлын мөнгөн дүнгээр судалгааг авсан байгаа учир Булган сумаас бусад сумдын хувьд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаар нь салгаж, мөн хог хаягдлын биет хэмжээг гаргах боломжгүй байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 459 тоот тогтоолоор Булган аймгийн Булган сумын хэрэглэгчдэд аж ахуйн нэгж, байгууллагын эзэлхүүнээр тооцох халаалтын тариф 1050 төг/м3 өөр буюу 3.18 дахин өсгөсөн нь Эрчим хүчний сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 269 тоот тушаалаар баталсан “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах тур журам”-ын 1.3-т Эрчим хүчний зохицуулах хороо болон аймаг нийслэлийн зохицуулах зөвлөл энэхүү журам хэрэгжих хугацаанд хэрэглэгчийн тарифт өөрчлөлт оруулахгүй гэсэн заалтыг зөрчсөн байна.