САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ
ХИЙСЭН ДҮНГИЙН ТУХАЙ
НЭГ. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЗОРИЛГО
Хөгжимт жүжгийн театрын ажилчдаас ирүүлсэн өргөдөл болон санхүүгийн хяналт дотоод аудитын албаны даргын баталсан 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/04 тоот удирдамжаар Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын 2023-2024 оны 1 дүгээр улирлын касс харилцахын баримт, даргын тушаал, үндсэн хөрөнгө болон бараа материалын тайлан,няравын тайлан, санхүүгийн тайлан, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримт материалуудад тулгуурлан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.
ХОЁР. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БҮРЭЛДЭХҮҮН, ХУГАЦАА
Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч А.Анхбаяр, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч П.Азхишиг нар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хуанлын 15 хоногт багтаан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийв.
ГУРАВ. ШАЛГАЛТАНД ХАМРАГДСАН АСУУДЛУУД
Өргөдөлд дараах зүйлүүдийг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Үүнд:
1. 2023 оны 07 сард хамт олон Гурванбулаг суманд болсон хурмын арга хэмжээнд оролцож үйл ажиллагааны орлого болох 3,900.0 мянган төгрөг, “Бид Булганыхан” дууны фонограм, хоолой бичлэгийн 3,000.0 мянган төгрөг, “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн орлого 1,600.0 мянган төгрөг зэргийг өөрийн хувийн данс руу болон тухайн үеийн нярав Т.Хишигжаргалын хувийн данснаас гүйлгээ хийлгэж О.Ууганчимэг нь хувьдаа ашигласан.
2. Уран бүтээлийн зарлагын мөнгийг удаа дараа бусадтай хуурамчаар гэрээ байгуулж хувь хүний данс руу зориулалт бусаар шилжүүлж байсаныг “Бид Булганыхан” дууны дүрсжүүлэлтэнд 6,600.0 мянган төгрөгийг “Рендер” студид шилжүүлэн мөнгийг хувьдаа завшсан. Тухайн дууны зохиогч болон дуулах дуучид нь ч мэдээгүй хуурамч гэрээ 2023 оны 8 сарын 10-ний өдрөөс байгуулж 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүлээлгэж өгөх байсан боловч одоо хүртэл зураг авалт хийгдээгүй гэрээний хугацаа дуусгавар болсон. Энэ талаар уран сайхны зөвлөл, тухайн дууны зохиогчид дуулах дуучид нь ч мэдээгүй болно.
3. Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр МУУГЗ, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын нэрэмжит болсны нээлтийн үйл ажиллагаанд зориулан тоглогдсон /2023-10-07/ “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн видео бичлэг 3,800.0 мянган төгрөг, гэрэлт самбар 4,800.0 мянган төгрөг нийт 8,630.0 мянган төгрөгийг 2023 оны 9 сарын 12-нд хөрөнгө гаргах тушаал гаргаж мөн “Рендер” студи руу тус мөнгийг шилжүүлсэн. Гэвч видео бичлэг болон гэрэлт самбар нь хийгдээгүй манай архивт байхгүй болно.
4. Дуучдын хувцасыг шинэчлэх нэрийдлээр иргэн Ч. Одонтуяагийн хувийн данс руу 2023 оны 10 сарын 27-нд 8,000.0 мянган төгрөгийг шилжүүлсэн боловч одоо болтол хувцас хийгдээгүй оронд нь дээлийн торго мэт зүйлийг 8 дуучинд өгсөн.
5. Уран бүтээлийн зардлаас бүжигчдийн хувцсыг шинэчлэх нэрийдлээр 9,500.0 мянган төгрөгийг 2023оны 12 сарын 29-нд зориулалтын бус компани болох “Аръяма Юнайтед” уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх компани руу шилжүүлсэн.
6. Уран бүтээлийн зардлаас дуучин Б.Энхмөрөн, П.Золзаяа нарынэ уран бүтээлийг дүрсжүүлэх нэрийдлээр 2024 оны 1 дүгээр сарын 25-нд иргэн В.Эрдэнэтуяагийн дансанд 10,000.0 мянган төгрөгийг мөн Аззаяагийн “Нутаг” уран бүтээлийг дүрсжүүлэхэд энэ өдөр иргэн Э.Нарантуяагийн данс руу 10,000.0 мянган төгрөгийн гүйлгээ тус тус хийсэн байна. Энэ талаар уран сайханы зөвлөл, найруулагчтай огт зөвшөлцөөгүй бөгөөд гэрээний хугацаа 2024 оны 1 дүгээр сарын 02-ноос 1 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон боловч уран бүтээл огт хийгдээгүй тус уран бүтээлчид энэ талаар огт мэдээгүй байна. Харин дуучин Б.Энхмөрөн нь “Алиахан Сүнжидмаа” дууг өөрийн мөнгөөр дүрсжүүлэн 2024 оны 02 дугаар сарын 12-нд цацсан нь үнэн болно.
7. 2024 он гарсаар Хөгжимт жүжгийн театрт орлогын 4 кино 1 тоглолт тавигдсанаас орлогийг удаа дараа нярав С.Отгонцэцэгээс бэлэн болон өөр хүний дансаар нийт 4,300.0 мянган төгрөгийг авч хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байна. Энэ мэтчилэн байгууллагын орлогыг шууд авч хувьдаа зарцуулсан гэх асуудлуудыг хамруулан шалгалаа.
ДӨРӨВ. ШАЛГАЛТАНД ХАМРАГДСАН ОБЪЕКТЫН ТАЛААРХ
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Булган сумын 5 дугаар багт байрлах 901702 регистрийн дугаартай хөгжимт жүжгийн театр нь 2023 онд байгууллагын дарга, хүний нөөц, маркатингийн менежер, хувцасны эрхлэгч оёдолчин, хор ангийн багш, туслах найруулагч, гэрлийн техникч, бүжгийн багш, хөгжмийн багш, тайзны механикч, зураач, нярав, жолооч жижүүр, слесарь жижүүр, жижүүр, лед гэрлийн ажилтан, хор ангийн багш,нягтлан бодогч, хөгжимчин 8, дуучин 8, бүжигчин 7, үйлчилэгч 2 нийт 44 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.
Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын нэрэмжит болгосон байна.
Тус бйгууллагын санхүүгийн үйл ажиллагааны 1-р гарын үсгийг 2023 оны 01 сарын 01-нээс 2023 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Халиунаа, 2023 оны 07 сарын 21-нээс 2023 оны 12 сарын 31-нийг хүртэл О.Ууганчимэг, 2 дугаар гарын үсгийг 2023 оны 1 сарын 1-нээс 2023 оны 09 сарын 1-ний өдрийг хүртэл Б.Гантөгс, 2023 оны 09 сарын 1-нээс 2023 оны 12 сарын 31-нийг хүртэл Ц.Мөнхгэрэл нар зурсан ба төрийн санд бүртгэлийн 100040035020, нэмэлт санхүүжилтийн 100040035404, 100040035012 тоот данстайгаар хөрөнгө мөнгийг захиран зарцуулж иржээ.
Нягтлан бодох бүртгэл болон няравын тайланг санхүүгийн тооцоолох “CTS” программаар бүртгэж хөтөлсөн байна.
Тус байгууллагын нярав эд хариуцагчаар 2023 оны 01 сарын 1-нээс 2023 оны 10 сарын 23-ныг хүртэл Т.Хишигжаргал, 2023 оны 11 сарын 01-нээс 2024 оны 3 сарын 31-нийг хүртэл С.Отгонцэцэг нар ажилласан байна.
ТАВ. ӨМНӨХ ШАЛГАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Хөгжимт жүжгийн театр нь 2022 оны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитын тайлангаар өөрчлөлтгүй дүгнэлт авсан байна.
Аудитаар нийт 12,700.0 мянган төгрөгийн алдаа илэрснээс аудитын явцад 11,600.0 мянган төгрөгийн алдааг залруулж, алдааг дахин давтан гаргахгүй байх 1 зөвлөмж өгсөн байна.
Үүнд: Мөнгөн гүйлгээний тайланд 11,600.0 мянган төгрөгийн хөрөнгийн зардал данс буруу илэрхийлсэн. Аудитаар нийт 1,100.0 мянган төгрөгийн зөрчил илэрсэнээс 400.0 мянган төгрөгийн зөрчилд 3 төлбөрийн акт, 700.0 мянган төгрөгийн зөрчилд 1 албан шаардлага хүргүүлсэн байна.
2023 оны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитын тайлангаар өөрчлөлтгүй дүгнэлт авсан байна.
2023 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангаар 287,616.5 мянган төгрөгийн алдаа зөрчил илэрсэнээс, 3,608.6 мянган төгрөгийн зөрчилд 1 албан шаардлага, 284,007.9 мянган төгрөгийн алдаа зөрчлийг арилгах давтан гаргуулахгүй байхаар 2 зөвлөмжийг хүргүүлсэн байна.
ЗУРГАА. ШАЛГАЛТЫН ЯВЦАД ХИЙГДСЭН АЖИЛ, ШАЛГАЛТАНД
ХАМРАГДСАН АСУУДЛУУД
Хөгжимт жүжгийн театрын 2023-2024 оны 1 дүгээр улирлын касс харилцах, хөрөнгө тооллогын бүртгэл, удирдлагын гаргасан шийдвэр, цаг ашиглалтын бүртгэл, санхүүгийн тайлан, хөгжимт жүжгийн театрын даргын тушаал шийдвэр, байгууллагын дотоод журам болон бусад баримт материалуудад тулгуурлан дарга О.Ууганчимэг, нягтлан бодогч Ц.Мөнхгэрэл нарыг байлцуулан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.
Санхүүгийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар.
Шалгалтын явцад: 1. Гурванбулаг суманд болсон хурмын арга хэмжээнд оролцсон үйл ажиллагааны орлого 3,900.0 мянган төгрөгийг 2023 оны 7 сарын 21-ний өдөр, “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн орлого 1,600.0 мянган төгрөгийг тус байгууллагын дарга О.Ууганчимэг нь няраваар ажиллаж байсан Т.Хишигжаргалаас өөрийн ХААН банкин дахь 5037157715 тоот дансанд шилжүүлэн авсан байна. Мөн 2023 оны 07 сарын 25-ны өдөр Ч.Гантөгсийн Хаан банкин дахь 5017081907 тоот дансанд 3,000.0 мянган төгрөгийг шилжүүлэн авсан нь хөгжимт жүжгийн театрын дарга О.Ууганчимэг, нярав асан Т.Хишигжаргалын тайлбар болон өргөдөл гаргачаас ирүүлсэн баримт, дансны хуулга зэргээр нотлогдож байна.
Зарцуулалт: Улсын Эрдмийн Театрт их засварын ажил хийгдэж тухайн үед 1 ширхэгийг нь 50.0 мянган төгрөгөөс 100.0 мянган төгрөгийн хооронд үнэлэн зарах гэж байгаад тус театр нь Төрийн соёрхолт МУУГЗ найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит болохтой холбогдуулан Н.Наранбаатар найруулагч та нар өөрсдөө унааны асуудлаа зохицуулаарай гэсний дагуу 300 ширхэг сандлыг Улаанбаатар хотоос Булган аймагт 1 удаа тээвэрлэн авчрах зардалд 1,500.0 мянган төгрөг 2 удаа тээвэрлэх тээврийн зардалд нийт 3,000.0 мянган төгрөгийг, Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Булган нутгийн нэг уран бүтээлийг хоолойнд оруулна гэж байсан ч оруулаагүй, тиймээс байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу “Бид Булганыхан” дууг олонд хүргэх зорилгоор 2 газарт 2,000.0 мянган төгрөгөөр шинэчлэн найруулах саналыг тавьсан боловч, нэг газар нь үнэ хөлс бага гэдэг шалтгаанаар татгалзсан, дараагийн газар нь ерөнхий найруулагч Д.Ганцогтод 2 хувилбараар явуулсан. Үлдэгдэл 1,000.0 төгрөгийг хуучин театрын менежер байсан Эрдэнэцэцэгт өгсөн. Төрийн соёрхолт МУУГЗ найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит болсонтой холбогдуулан Улсын Эрдмийн Драмын театртай хамтран “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн тоглосон. Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын тамгын газраас үнэ төлбөргүй зохион байгуул гэсэн боловч Н.Наранбаатар найруулагч ийм их хүн ирж байхад хоол ундны зардлаас өгсүүлээд маш их зардал гарах учир ядаж тэр зардалаа нөх гээд тах тасалж 1,600.0 мянган төгрөгийн орлогыг бүрдүүлсэн. Үүнээс: 1 хонь худалдан авахад 200.0 мянган төгрөг, нэг бүрийг 150.0 мянган төгрөгөөр тооцон 2 хонь худалдан авахад 300.0 мянган төгрөг нийт 500,0 мянган төгрөгийг, хоол амтлагч, чихэр, ус, ундаа, хиам, огурцы гэх мэт зүйлсийг худалдан авахад 600.0 мянган төгрөгийг зарцуулж, үлдэгдэл 2,400.0 мянган төгрөгийг “Бид Булганыхан” дууг клипжүүлэх, видео бичлэг хийлгэх төлбөрийн үлдэгдэлийг төлсөн байна.
2. Хөгжимт жүжгийн театрын даргын 08 сарын 10-ны өдрийн А/13 тоот тушаалаар аймаг орон нутгийн онцлогыг харуулсан шинэ бүтээлийг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, байгууллагын урын санг баяжуулах зорилгоор, МУСТА П.Эрдэнэбулганы аялгуу МУСТА Б.Мөнхбаатарын шүлэг “Бид Булганыхан” дууг клипжүүлэх, видео бичлэг хийлгэхэд шаардагдах 9,000.0 мянган төгрөгийг уран бүтээл хийх зардлаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Клип видео бичлэгийг Рэндэр студээр хийлгэхээр клипний зураг бичлэг хийж гүйцэтгэх ажлын гэрээг 2023 оны 08 сарын 10- ны өдөр байгуулан, урьдчилгаа төлбөрт 6,600.0 мянган төгрөгийг 2023 оны 8 сарын 15-ны өдөр Рэндэр студийн ХХБ-ны 407288290 тоот дансанд шилжүүлсэн байна.
3. Хөгжимт жүжгийн театрын даргын 09 сарын 12-ны өдрийн А/18 тоот тушаалаар Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр МУУГЗ, Төрийн соёрхолт, Урлагын Гавьяат Зүтгэлтэн Н.Наранбаатарын нэрэмжит болсны нээлтийн үйл ажиллагаанд Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжигт хэрэглэгдэх видео бичлэгийг хийглэхэд 3,800.0 төгрөг, гэрэлт самбар хийлгэхэд 4,830.0 мянган төгрөг нийт 8,630.0 мянган төгрөгийг орлогын зардлаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Гэрэлт самбар, видео бичлэгийг Рэндэр студээр хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээг 2023 оны 09 сарын 01-ний өдөр байгуулж, Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын 100040035020 тоот данснаас 3,800.0 мянган төгрөгийг 9 сарын 12-ны өдөр, 4,830.0 мянган төгрөгийг 9 сарын 13-ны өдөр Рендэр студийн ХХБ-ны 407288290 тоот дансанд шилжүүлсэн байна. 4,830.0 мянган төгрөгийн байгууллагын гадна хаягыг хийлгэж хангамжийн материалд орлого авч данс бүртгэлд тусгасан байна, 3,800.0 мянган төгрөгийн “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн сурталчилгааны видео бичлэгийг хийлгэсэн боловч урын санд бүртгэж аваагүй байна.
4. Иргэн Ч.Одонтуяатай 2023 оны 10 сарын 16-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан 1 ширхэг нь 1,000.0 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг дуучдын хослолыг хийлгэхээр 8,000.0 мянган төгрөгийг иргэн Ч.Одонтуяа /ГИ91081003/-гийн Голомт банкны 4015118029 тоот дансанд 2023 оны 10 сарын 18-ны өдөр Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын нэмэлт санхүүжилтийн 100040035404 тоот данснаас шилжүүлсэн байна. Няравын 10 сард 1 бүр нь 1,000.0 мянган төгрөгийн үнэтэй 8 ширхэг нийт 8,000.0 мянган төгрөгийн үнэтэй хослолийг орлого авч бэлэн бүтээгдэхүүн тайланд бүртгэж авсан байна.
5. Харьяа дээд шатны удирдлага болох Аймгийн засаг дарга болон Нийгмийн бодлогын хэлтэс, Соёл урлагын газар, Төрийн сангийн хэлтэсүүдэд аймгийн нэгдсэн шинэ жилд зориулж дуучид, бүжигчидийн хувцас, хэрэгсэлийн хэрэгцээ байгаа тухай хүсэлт тавьж 9500,0 мянган төгрөгийн хөрөнгийг шийдүүлсэн байна. Үүний дагуу “Аръяма юнайте уул” компани руу 9500,0 мянган төгрөгийг шилжүүлж уг хөрөнгөөр Карнавал бүжгийн хувцас-8ш, өвлийн өвгөний хувцас-1ш, шөнийн хатны хувцас 1ш, шөнийн хатны бүжигчидийн хувцас-6ш, арын албаны техникчид буюу 7 одойгийн хувцас 5ш, малгай 10ш, кан кан бүжгийн хувцас эмэгтэй 8ш, эрэгтэй 8ш хийлгэхэд зарцуулж орлого авсан санхүүгийн тайланд тусгасан байна. Мөнгө шилжүүлсэн гэх “Аръяма юнайте уул” компаний үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Гадаад худалдаа, туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь уул уурхай, тоног төхөөрөмжийн, барилгын материал, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүны худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж бөгөөд тухайн чиглэлийн худалдан авалтын үйл ажиллагаа нягтлан бодох бүртгэлийн тухай хууль холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй байна.
6. Дуучин П.Золзаяа “Миний нутгийн үзэсгэлэн” уран бүтээлийг дүрсжүүлэхэд байгууллагаас 5000,0 мянган төгрөгийн дэмжлэг туслалцаа авч уран бүтээлээ хийсэн гэж холбогдох тайлбар мэдүүлгийг өгсөн мөн тухайн уран бүтээл хийгдсэн баримт бичлэгээр байсныг плашт хуулж баримтжуулав.
Дуучин Н.Аззаяа “Нутаг” уран бүтээлийн нэр өөрчлөгдөж “Булган нутгийн бөхчүүд дуу” нэртэй болж дүрсжүүлэлтийг байгууллагын дэмжлэгээр хийсэн боловч бичлэг гологдож Улаанбаатар хотруу дахин засварлахаар явуулсан байна. Уг шаардлага хангахгүй бичлэгийг плашт хуулан баримтжуулав. Ажилтнуудын уран бүтээлд дэмжлэг болох зорилгоор олгосон дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулсан нь Төсвийн тухай хуулийг баримтлан ажилласан байна.
Дуучин Б.Энхмөрөн “Алиахан сүнжидмаа” дууны дүрсжүүлэлтийг өөрийн хөрөнгөөр хийлгэсэн байна. Тухайн уран бүтээлийг хийхэд зарцуулах хөрөнгөөр
2024 оны 2-р улиралд аймгийн баяр наадамд зориулж МУУГЗ Б.Ганхуягын аялгуу, МУСТА Чинбатын шүлэг “Мичид гэрэлтэх цэнхэрлэн овоо” уран бүтээлийг байгууллагын дэмжлэгээр хийлгэхээр тохиролцсон байна. Дуучин Б.Энхмөрөнгийн тайлбар гарын үсэгтэй баримтыг хавсаргав.
7. 2024 оны 01 сарын 19-нд жүжгийн орлого 132,0 мянган төгрөг, 3 сарын 14-ны өдөр киноны орлого 948,0 мянган төгрөг, 3 сарын 22-ны өдөр мөн киноны орлого 530,0 мянган төгрөг нийт 1610,0 мянган төгрөгийн үзвэр үйлчилгээний орлогыг 100040035020 тоот төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн байна.
Үзвэр үйлчилгээний орлогоос харилцах дансанд төвлөрүүлээгүй орлого болох 1244,5 мянган төгрөгөөр Улаанбаатар хотод Ардын жүжигчин Үенчийн цолын мялаалганд 1 бүрийн үнэ 330,0 мянган төгрөгийн мөнгө аяга 2ш нийт 660,0 мянга, Улаанбаатар хотод дуучин Мэндбаярын тоглолтонд театрын уран бүтээлчид оролцож 1 бүрийн үнэ 280,0 мянган төгрөгийн мөнгөн аяга 1 ш, 1 бүрийн үнэ 85,0 мянган төгрөгийн камен зуух өгсөн, 135,0 мянган төгрөгийг нярав С.Отгонцэцэг нь УБ хотруу албан ажлаар явахдаа бинзенд зарцуулсан, 31,0 мянган төгрөгөөр микрофоны зайнд, 53,5 мянган төгрөгийг нарийн бичигт цай кофе авч өгөхөд зарцуулсан нь баримтаар нотлогдож байна.
ДОЛОО. ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ, ТҮҮНИЙ ШАЛТГААН,
ЗӨРЧИГДСӨН ХУУЛЬ, ТОГТООМЖ
1. Гурванбулаг суманд болсон хуримын арга хэмжээнд оролцсон үйл ажиллагааны орлого болох 3,900.0 мянган төгрөг, “Бид Булганыхан” дууны фонограм, хоолой бичлэгийн 3,000.0 мянган төгрөг, “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн орлого 1,600.0 мянган төгрөг, нийт 8,500.0 мянган төгрөгийн орлогыг байгууллагын харилцах дансаар шилжүүлж гүйлгээ хийгээгүй шууд няравын хувийн данснаас даргын хувийн данс руу шилжүүлэн хяналтгүй зарцуулсан нь Төсвийн тухай Төсвийн тухай хуулийн 16.5.5./батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;/, 41.2.2./батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах;/ заалт, Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4-д /Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна./ 14.4.2-д /Нягтлан бодох бүртгэлд ….. бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлагыг заавал бүртгэнэ./, Сангийн сайдын 2012 оны 12 сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар баталсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6 /Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл
ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг / түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй / ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана./, 2.7 /Мөнгөн кассын санхүүгийн баримт нь засваргүй, үнэн зөв хөтлөгдөж, баримтын бүрдлийг хангасан байх ба зарлагын төлбөр гүйцэтгэх эрхийг олгосон албан ёсны шийдвэрт үндэслэгдэн цохолт хийгдсэн байна./, 3.1 /Төсөвт байгууллага нь Төрийн сангийн бүртгэлийн данснаас байгууллагын төлбөрийн картын дансаар дамжуулан бэлэн мөнгийг байгууллагын касст хүлээн авч зориулалтын дагуу зарцуулах үүргийг хүлээнэ./, 3.2 /Мөнгөн кассын гүйлгээг байгууллагын төсвийн эрх захирагчийн тушаал, шийдвэрээр томилогдсон мөнгөн кассын нярав хариуцан гүйцэтгэнэ./ заалтыг;
2. Иргэн Ч.Одонтуяатай худалдах худалдан авах гэрээ байгуулан 8,000.0 мянган төгрөгийг шилжүүлж 3 ширхэг плаж, 6 ширхэг эмэгтэй хослол, 2 ширхэг гоёлын урт плаж, 1 ширхэг эрэгтэй хослол, 9 ширхэг дээлний материалаас 4 ширхэг эрэгтэй дээлийг оёуулсан ч няравын тайланд тус бүр нь 1,000.0 мянган төгрөгийн үнэтэй 8 ширхэг хослолоор данс бүртгэлд тусгасан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 /Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна./, 13.7 /Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно./ заасан заалтыг,
3. Нярав С.Отгонцэцэг нь УБ хотруу драммын театраас хувцас авчрах албан ажлаар явахдаа бинзенд зарцуулсан 135,0 мянган төгрөг бэлнээр 53,5 мянган төгрөг нийт 188,5 мянган төгрөгийн зарцуулалт анхан шатны баримтын бүрдэлгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7 /Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно./ заалтыг зөрчсөн байна.
3. Тус Хөгжимт жүжгийн театр нь Төрийн соёрхолт МУУГЗ найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит болсонтой холбогдуулан нээлтийн арга хэмжээнд оролцох зочид төлөөлөгчдийн хүлээн авахад 600.0 мянган төгрөгийг анхан шатны баримтгүйгээр зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6.3.4-т /төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх/ заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 /Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно./ заалтыг тус тус зөрчсөн байна.
НАЙМ. ШАЛГУУЛАГЧИЙН ОЛОЛТТОЙ БОЛОН ДЭВШИЛТТЭЙ ТАЛ
Бараа материалын үлдэгдлийн бүртгэлийг тогтмол хөтөлж, хэвшсэн санхүүгийн тайлан мэдээг хуулийн хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагаар хянуулан баталгаажуулсан, анхан шатны баримтуудыг эмх цэгцтэй үдэж архивласан байна.
ЕС. АВСАН АРГА ХЭМЖЭЭ, МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА,
ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨН БАЙДАЛ
Санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтаар 788,5 мянган төгрөгийг төсвийн орлого болгохоор улсын ахлах байцаагчийн 2 акт тогтоож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж таслан зогсоохоор улсын ахлах байцаагчийн 1 албан шаардлагыг хүргүүллээ. Шалгалтын хугацаанд 2 албан тушаалтанд арга зүйн зөвлөгөө өгсөн.
ЕС. ДҮГНЭЛТ
Анхан шатны баримтын бүрдэлгүй, төсвийн хөрөнгийн хувийн дансаар дамжуулан хяналтгүй зарцуулсан, анхан шатны бүртгэл хөтлөлт хангалтгүй дотооддоо хяналт шалгалтыг хийдэггүй зэрэг нь шаардлагын түвшинд хүрэхгүй, санхүүгийн үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай байна гэж дүгнэлээ.
АРАВ. ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ
1. Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуулийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах.
2. Дотоод хяналт зохион байгуулах журам боловсруулан дотоод хяналтыг оновчтой төлөвлөж, дотоод хяналтын чанар үр нөлөөг дээшлүүлэн илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар холбогдох албан тушаалтан, ажилтанд хугацаатай үүрэг чиглэл өгч, биелэлтийг тооцон, удирдлагад танилцуулан хариуцлага тооцох санал хүргүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах
3. Илэрсэн зөрчлүүдийг таслан зогсоож, шалгалтын мөрөөр тодорхой ажил зохион байгуулан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны дотор аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд албан бичгээр болон sankhuu_audit_bu@yahoo.com хаягаар хариу ирүүлэх .