Эрхэм зорилго

Эрхэм зорилго: 
Аймгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд системтэй оновчтой арга хандлагаар санхүүгийн хяналт, дотоод аудитыг хэрэгжүүлэх замаар төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулах, хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хараат бус бодитой дүгнэлт гарган аймгийн удирдлагын засаглалын эрсдлийг бууруулах, хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бий болгоход Санхүүгийн хяналт, аудитын албаны эрхэм зорилго оршино.

Алсын хараа:  Хууль ёсыг дээдлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийн төлөө

Зорилго: Төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулах, болзошгүй эрсдлийг бууруулах замаар байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд байгууллагад туслах

Үзэл баримтлал, үнэт зүйл:

Бид: Санхүүгийн хяналт шалгалт болон дотоод аудитыг хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Бид:  Хараат бус, бодитой баталгаажуулах, зөвлөх үйл ажиллагааг ил тод, үр нөлөө, үр ашигтай байхаар гүйцэтгэнэ.

Бид: Шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, хууль ёсны эрхийг хамгаалан хүндэтгэн   харилцана.

Үндсэн чиг үүрэг:
Санхүүгийн хяналт, аудитын алба нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтанд хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүргийг албаны дүрмээр хүлээн ажиллаж байна.

 

Үйл ажиллагааны зарчим: Албаны үйл ажиллагаа нь ил тод, биеэ даасан, хараат бус байж, хяналт шалгалтын дүнг бодитой, үнэ зөв, шударгаар тайлагнах, багаар ажиллах зарчим баримтлана.
Үйл ажиллагааны чиглэл: Орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийнэ.
Санхүүгийн хяналт, шалгалтыг төлөвлөгөөт, байгууллагын хүсэлт, дээд шатны байгууллагын шийдвэрээр хийнэ.
1. Санхүүгийн хяналт, шалгалтыг дор дурдсан чиглэлээр хийнэ:

  • Санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар, журмын хэрэгжилт;
  • Тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт хөрөнгийн зарцуулалт;
  • Өмч, хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт;
  • Санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийн байдал;
  • Төсвийн хөрөнгө оруулалтын ашиглалт, зарцуулалт;
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан;
  • Байгууллагын нягтлан бодогчийн хууль тогтоомжид заасан үүргийн биелэлт.

2. Санхүүгийн хяналт, аудитын алба нь шалгуулсан байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаа, төсөвт хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, санхүү, бүртгэлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгнө.